2017/10/19 Улаанбаатар -11º
2017 оны 02 сарын 19

Улаан манжин хэр баргийн эмээс дутуугүй эмчилж анагаадаг. Гэхдээ эмийн журмаар ашиглахын өмнө улаан манжинд нитрат агуулагдсан эсэхийг шалга, болж өгвөл өөрийн ургуулсанг хэрэглээрэй. 

Улаан манжингийн шүүсийн ашиг тус: 
- даралт бууруулдаг.

- залуужуулах үйлчилгээтэй, яагаад гэвэл шинэ эсүүд үүсгэдэг бодисуудыг агуулдаг. 
- биеийн тэсвэр хатуужлыг нэмэгдүүлж, бие организмын эдүүдэд хүчилтөрөгч шингэх явцыг сайжруулдаг. 
-  бие организмыг цэвэрлэдэг, мөн шээс хөөх, гүйлгэх, элэг цэвэрлэх үйлчилгээтэй
- цусны чанарыг сайжруулдаг.
- судас тэлэх үйлчилгээтэй тул “хөл хүйтэн” байхаа болино. 
- артери, хялгасан судасны хана, шөрмөс, ясыг бэхжүүлэхэд тустай. 
- хорт хавдрын эсрэг нөлөө үзүүлж, хорт хавдрын эсүүдийн өсөлтийг блоклодог. 
- бэлгийн булчирхайн үйл ажиллагааг сайжруулж, бэлгийн сулралыг эмчилдэг. 
 - зүрх судасны, амьсгалын замын системийг үйл ажиллагааг сайжруулдаг.
- судасны атеросклероз, чихрийн шижний II төрөл, зүрхний өвчин тусах эрсдэлийг бууруулдаг. 
- эмэгтэйчүүдийн цэвэрших явцыг эрс багасгадаг. 
- бие организм ядарч цуцах, хүч тамир доройтоход хэрэглэж болно. 
- өөхлөх явцыг багасгадаг (ялангуяа элэг өөхлөх).

Эрүүлжүүлэх жор: 
Улаан манжин цэвэрлэж 1,5 кг-ыг бэлдэнэ. Манжин бүрийг 4-5 хэсэг хувааж дээр нь 2 литр халуун ус хийнэ. Дунд зэргийн гал дээр 1 цаг чанана. Харин цагийн дараа 1 хоолны халбага элсэн чихэр, 1 хоолны халбага алимны уксус (яблочный уксус) хийгээрэй. Улаан манжингийн чанамалыг хөргөгчинд хадгалах ёстой. Өдөрт 3-4 удаа буюу хоол идэх бүрдээ 30-40 мл энэ шүүсээс ууж, 1-2 зүсэм улаан манжингаа идээрэй. 

www.mnews.mn

Сэтгэгдэл