2017/05/30 Улаанбаатар 20º
2017 оны 02 сарын 19

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр буюу 2 сарын 18-нд нэгэн тушаалд гарын үсэг зурж, дэлхийг шуугиуллаа. Энэхүү тушаалын дагуу Украин улсаас салан тусгаарлаж тусгаар тогтносон хэмээн өөрсдийгөө зарласан Донецк, Луганск мужид оршин суугчдын иргэний үнэмлэхийг Орос орон албан ёсны бичиг баримт хэмээн хүлээн зөвшөөрөв. Путины тушаал гарын үсэг зурсан өдрөөс буюу өчигдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлжээ. 

Хэдийгээр Путины тушаалд “Украины Донецк, Луганск мужид нөхцөл байдлыг улстөрийн аргаар зохицуулах хүртэл эдгээр баримт бичгийг түр зуур хүлээн зөвшөөрлөө” гэж тодорхойлсон байсан ч энэ нь Украины эдгээр мужийг ирээдүйд тусгаар улс хэмээн зөвшөөрөх анхны алхам боллоо гэж олон улсын тоймчид хардаж байна. Донецк улс, Луганск улсын иргэний үнэмлэх төдийгүй бусад баримт бичиг ч ийм маягаар Орост албан ёсны болов, жишээлбэл төрсний гэрчилгээ, боловсролын үнэмлэх, гэр бүл батлуулсан ба цуцалсан гэрчилгээ, нэрээ өөрчилсөн баримт, тээврийн хэрэгслүүдийн бүртгэл... 

Донецк улсын эрх баригчдын нэг Денис Пушилин “Энэ алхмын төлөө бид Орост их талархаж байна. Украин гэтэл Донбассын оршин суугчдын бүх эрхийг хасч, эрх чөлөөг боомилохын тулд бүхнийг хийсээр байгаа. Чөлөөтэй хөдөлж явах эрх чөлөө, боловсрол эзэмших, бичиг баримтын хугацааг сунгах, шинэ бичиг баримт олгох зэрэг манай хууль ёсны олон эрхийг Украин зөрчиж байна. Жишээ нь тэд манай үр хүүхдүүд, залуусын боловсролын үнэмлэх диплом зэрэг баримт бичгийг хүлээн зөвшөөрдөггүй. Иймээс бид аргагүйн эрхэнд өөрсдийн буюу Донецк улсын гэсэн бичиг баримтуудыг гаргах болсон” гэж мэдэгдсэнийг "Интерфакс" агентлаг дамжууллаа. 

Донецк улсын тэргүүн Александр Захарченко “Энэ бол Орос орон өөрийн эх орон нэгтнүүдийнхээ амь нас, хэл, соёлын төлөө тэмцэх эрхийг үргэлж дэмжиж ирсний, цаашид ч дэмжсээр байхын бас нэг баталгаа. Тиймээс бидний тэмцэл шударга, бидний золиос дэмий байсангүй, бидний итгэл найдвар биеллээ. Орос оронд болон тэдний Ерөнхийлөгчид талархаж байна. Хатан зориг, эх оронч үзэл, ажилсаг хөдөлмөрч зан, тэсвэр хатуужилтай эх орон нэгтнүүддээ гүн мэхийн ёсолъё” хэмээжээ.  

Ходни Одмаа, www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • ukiranuud oorsdoo buruutai daa IP: 66.181.180.104 2017 оны 02 сарын 19

    putinii zoboo ..yadahdaa surguuli togson hvvhediin gerchilgeeg ukirainuud zobshoorohgui baigaa ni teneg heregee.. oros hel deerh surgaltiig zobshoorohgui geed l soliorood bna banderuud. getel ukirainii hvn amiin barag 60 hubi ni oros helt orosuud bas zvvn, tob, omnod ukirainchuud shuu dee..zobhon baruun ukirainiin hedhen muj l ukirain heleer yridagaa.odoo ted nar l negdej zasagiin erhiig abaad l uls oronoo butargaj svirvvlj bnaa.
  • эргүү IP: 182.160.34.247 2017 оны 02 сарын 20

    Алхам бүр нь эргүүтсэн,жирийн оросуудынхаа эсрэг чиглэсэн шинж чанартай болоод байх юм.Дэлхийд тэр чигээрээ үзэн ядагдаж эхлээд байна.
  • 007 IP: 112.72.11.114 2017 оны 02 сарын 20

    DenisPushilin Lukanskiin terguun bolno
  • Млнгол IP: 150.129.141.104 2017 оны 02 сарын 20

    Энэ булчинлаг эрийн гар доор дэлхий сөхөрч байна
Сэтгэгдэл