2017/07/22 Улаанбаатар 19º
2017 оны 02 сарын 19

“Microsoft" компанийг үндэслэгч Билл Гейтс сонирхолтой санал дэвшүүлжээ. Үйлдвэр заводын ажилчдаа халж оронд нь робот ажиллуулах бол тэднээс “хөдөлмөрийн татвар” гэж авахыг тэрбумтан Билл Гейтс санаачиллаа. 

Билл Гейтс “Үйлдвэрийн ажилчдын орлого 50 мянган доллар бол татвар ногдуулдаг, мөн тэднээс хүн амын орлогын албан татвар, нийгмийн татвар зэрэг олон татвар шимтгэлийг төр засаг авдаг. Хэрэв хүмүүсийн хийдэг ажлыг роботуудад өгсөн бол яг тийм хэмжээний татварыг ногдуулах ёстой” хэмээн мэдэгдэв.

“Ийм маягаар олсон татварын мөнгөө амьжиргааны түвшнээс доогуур амьдралтай гэр бүл, ажилгүйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулах ёстой. Түүнчлэн роботуудаас авсан татварыг эрүүл мэндийн салбар, дэд бүтцийг хөгжүүлэх, ажилгүй болсон хүмүүсийг дахин сургахад зарцуулж болох юм” гэж тэрбумтан ярилаа. 

Нэмж өгүүлэхэд, Европын холбооны парламент 2-р сард роботуудад татвар ногдуулах хуулийн төслийг буцаасан. “Роботуудад хуулийн статус олгох ёстой, яагаад гэвэл тэдэнд хор хохирол учруулсан тохиолдолд хэн хариуцлага хүлээхийг тодруулах шаардлагатай” гэж Европын парламент зөвлөжээ.  

М.Цогзолмаа, www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • 1 IP: 202.21.116.108 2017 оны 02 сарын 20

    ene hun uheegvi bilv? hezeenii medeelliig heze oruulj tawiw
Сэтгэгдэл