2017/06/22 Улаанбаатар 24º
2017 оны 02 сарын 19

-Та бүхэнд mignews сайтын нийтлэлийг орчуулан хүргэж байна-

Америкийн Ерөнхийлөгч Дональд Трампын бусдыг шоконд оруулах, хэвлэл мэдээллийнхнийг галзууруулах чадвар хязгааргүй бололтой, үүний зэрэгцээ либерал хэвлэлийнхний шокийн байдал, уур хилэн ч эцэс төгсгөлгүй үргэлжлэх шинжтэй. Трампын анхны хэвлэлийн хурлын талаар “солиотой Ерөнхийлөгч”,“хоосон үгсийн марафон, “Трампын альтернатив бодит байдал”, “Трампын фрик шоу” гэх зэргээр мэдээлж, бичсээр л. 

Хэвлэл мэдээллийнхэн галзуурах шахаж байна. Аргагүй ээ аргагүй, тэд анх удаа өөрсдийнх нь арга барилаар хариу өгдөг хүнтэй учирсан хойно. Тоглоомын дүрэм өөрчлөгдсөнийг, одоо ёс суртахууны стандартыг хэвлэл мэдээллийнхэн тогтоохоо больсон гэдгийг тэд ухамсарлаж чадахгүй байна. Трамп сайн сайхны туйл эсвэл хэрсүү, цэцэн ухаантай учраас тэгж байгаа юм биш, хүмүүс зүгээр л мэйнстрим хэвлэл мэдээлэлд итгэхээ больсон хэрэг. Энэ талаар өмнө нь нэг ч улстөрч нөгөө хэвлэл мэдээллийнхний улаан нүүрэн дээр хэлж зүрхлээгүй...

Мэйнстримийн эсрэг хийж буй Трампын довтолгооны цаана түүний том “эго”-гоос илүү агуу зүйл бий. Трамп хэмээх гоц үзэгдэл бол Америкийн дундаж анги давхаргын уур хилэнгийн илэрхийлэл төдий биш, ичгүүр сонжуураа гээсэн тоормозгүй элитүүдийн (ардчилагчид, бүгднайрамдахчууд) эсрэг тэмцсэн тэмцэл төдий биш. Трамп олон дутагдалтай, гэхдээ тэр сонгуулийн өмнө өгсөн амлалтаа биелүүлж байгаа нь ноёрхогч ангиудыг галзууруулах шахсан хэрэг. Тэр өөрийг нь сонгосон олон арван сая сонгогчид шиг бодож яг тэдэн шиг ярьдаг. Тэд хамтдаа хэвлэл мэдээллийн төгс дүр төрх гэгддэг Хиллари Клинтоны эсрэг, нэгэн цагт өөрсдийгөө “чөлөөт хэвлэл” гэж нэрийдсэн ч улс орноосоо урвасан мэйнстримийн эсрэг байна. 

Трампизмыг өргөн утгаар тодорхойлбол: хамгаалалттай хил хязгаар, эдийн засгийн үндсэрхэг үзэл, “Америк бүхнээс дээгүүр” гэсэн уриатай гадаад бодлого... 

...Трамп сонгуульд ялахаас бүр өмнө нөлөө бүхий сэтгэгч Майкл Энтон ингэж хэлжээ: Сүүлийн 7 сонгуулийн мөчлөгт хугацаанд “Би амьд байхыг хүсч байна, манай улс орон минь оршин байгаасай гэж хүсдэг. Би энэ солиорол галзууралд цэг тавина” гэж хэлсэн цорын ганц нэр дэвшигч бол Трамп. Трамп бол Америкийн, соёл иргэншлийн сүүлчийн бөгөөд цөхрөлт ганц боломж

Түрүүч нь: Трамп: Америкийн ард түмний дайсан бол CNN, NBC, The New York Times http://mnews.mn/omn

М.Цогзолмаа, www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • YES IP: 202.179.29.44 2017 оны 02 сарын 19

    DELHIIN HEVLEL MEDEELLIIN AVBA SHIN ROTSHILDIIHEN BUYU DOLLARIIN EZDIIN GART BAIGAA SHU DE. ARGAGYI ED NARTAI TEMTSENE GEDEG YNEHEER HETSUU AMERIKIIN YURUNHIILUGCH BOLSON HUN TEMTSEED DIILJ MAGAD ESVEL HENCH DIILEHGYI TRUMP BOL HUN TURULHTNII HUVI ZAYANII AZ ZAVSHAAN
  • SETGUULCH IP: 59.17.211.246 2017 оны 02 сарын 20

    MANAI HEVLEL SITIINHAN MUUG NI TURUULJ SURSANDAA DAANCH MUNGUNII TULUU MERGEJILEE HUDALDSAN...
Сэтгэгдэл