2017/09/23 Улаанбаатар
2017 оны 02 сарын 20

Аргын тооллын 2 сарын 20, Сумъяа гараг. Өвлийн адаг цагаагчин үхэр сар. Билгийн тооллын 24, Эрхтэний тэнгэрт одтой, шар бар өдөр. Барилдлага: Идэр. Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй. Суудал: Мод.

Өдрийн наран 7 цаг 45 минутад мандан, 18 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг цагдаагийн үйл, гэр байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бумбын үйл, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй, өвчин эмгэг ирнэ.    

www.mnews.mn

Сэтгэгдэл