2017/06/22 Улаанбаатар 24º
2017 оны 02 сарын 20

“Хятадын улс өнөөдрөөс эхэлж энэ оныг дуустал Умард Солонгосын газар нутгаас нүүрс импортлохоо бүрэн зогсоолоо” гэж тус улсын Арилжааны яам мэдэгдэв. Түүнчлэн энэ хориг нь Умард Солонгосоос Хятадын гаальд мэдүүлсэн ч бичиг баримтаа бүрдүүлж амжаагүй байгаа нүүрсэд хамаатай гэнэ. 

Хятадууд энэхүү шийдвэрээ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2321-р тогтоол, мөн Хятадын Арилжааны яам, Гаалийн ерөнхий газрын шийдвэрийн дагуу гаргажээ. Хятад бол Умард Солонгосын худалдааны гол түнш, энэ хоёр орны экспорт-импортын хэмжээ 2016 онд 5,4 тэрбум долларт хүрсэн. Хятадын импортын бараг тал нь Умардын нүүрс аж. Харин Умард Солонгос бол Хятадад нүүрс нийлүүлэлтээр 4-д жагсдаг, 2016 онд импорт 22,48 сая тонн байсан нь 2015 онтой харьцуулахад 14,5%-иар их байгаа юм. 

Олон улс хэдийгээр Умард Солонгост хориг тавьсан ч Хятад улс үүнийг үл харгалзан хөрш Умард Солонгосоос нүүрс худалдан авсаар байсан юм. Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээгээр хятадууд 2016 онд 1,18 тэрбум долларын нүүрсийг Умардаас худалдан авсан аж. Харин он гараад Хятад улс гэнэт НҮБ-ын хоригийг мөрдөхөөр шийдэн ийнхүү Умардаас нүүрс авахаа зогсоолоо.  

www.mnews.mn

Сэтгэгдэл