2017/05/25 Улаанбаатар 23º
2017 оны 02 сарын 21

Аргын тооллын 2 сарын 21, Ангараг гараг. Өвлийн адаг цагаагчин үхэр сар. Билгийн тооллын 25, Гар одтой, шарагчин туулай өдөр. Барилдлага: Үхэх. Шүтэн барилдлага: Нэр өнгө. Суудал: Хий.

Өдрийн наран 7 цаг 44 минутад мандан, 18 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй, нүд бүрэлзэн улцайна.    

www.mnews.mn

Сэтгэгдэл