2017/09/21 Улаанбаатар -2º
2017 оны 02 сарын 21

Америкийн Мичиганы их сургуулийн эрдэмтэд “Хоол хүнсэндээ тахианы өндөг тогтмол хэрэглэвэл тархинд цус харвах эрсдэл нилээд хэмжээгээр буурдаг” гэж мэдэгдлээ. Энэ талаар анагаах ухааны салбарт гарсан шинэ мэдээ мэдээлэл, судалгаа, нээлтийг нийтэлдэг “Medikforum” сэтгүүл бичжээ. 

Америкийн эрдэмтэд энэ дүгнэлтээ туршилт явуулан баталгаажуулжээ. Сайн дурынхан өдөрт дор хаяж 1 удаа тахианы өндөг идэж байв. Туршилт, судалгааны эцэст өндөг идсэнээр тэдгээр хүмүүсийн тархинд цус харвах эрсдэл 12%-иар буурсан гэж эрдэмтэд тогтоожээ. 

Өндөгний ийм эерэг нөлөө нь түүнд агуулагддаг антиоксидант бодисуудын иж бүрдэлтэй холбоотой аж. Хүний биед организмд тогтмол явагддаг исэлдэлтийн явцад эдгээр бодис нөлөөлдөг юм байна. Исэлдэлт явагдах эрчим буурснаар эсүүд дэх хүчилтөрөгчийн даралт багасдаг аж, улмаар энэ нь үрэвсэлт процессыг зогсооход тустай. Энэ бүхний дүнд тархины цусны эргэлт доголдох, зүрхний өвчнөөр өвдөх эрсдэл буурдаг ажээ. 

www.mnews.mn

Сэтгэгдэл