2017/07/27 Улаанбаатар 28º
2017 оны 02 сарын 21

Монгол Улсын нэрт зүтгэлтэн, маршал Хорлоогийн Чойбалсангийн оршуулгын талаарх баримтат киног хүргэж байна. Маршал Хорлоогийн Чойбалсан яг Цагаан сарын өмнөхөн битүүнд ЗХУ-д нас нөгчсөн билээ. Тодруулбал, Монголын 12 дахь Ерөнхий сайд Х.Чойбалсан 1952 оны 1 сарын 26-нд хорт хавдраар өнгөрсөн юм. 

Түүх сөхөхөд, Монгол Улсын олон нэрт зүтгэлтэн ЗХУ-д эмчлүүлэх гэж очоод нас барсан, эсвэл баривчлагдан хоригдож байгаад цаазлуулж байжээ, тэгэхдээ дандаа наадам буюу Цагаан сар, Улс тунхагласаны баяр гээд монголчуудын их баяр цэнгэлийн өмнөхөн байдаг нь сэжигтэй. Жишээ нь Монгол улсын 4 дэх Ерөнхий сайд Анандын Амар (1886 - 1941 оны 7 сарын 10) 1939 онд баривчлагдаж, 1941 онд Москва хотод цаазаар авахуулсан.

Мөн Монгол Улсын 9 дэх Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн (1895 - 1937 оны 11 сарын 26) Зөвлөлт Холбоот Улсад амрахаар яваад 1937 оны 7 сарын 10-д эх орноосоо урвасан хэмээх хилс хэрэгт ял тулгагдан баривчлагдаж, 1937 оны 11 сарын 26 ны өдөр тэндээ цаазлуулжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, маршал Юмжаагийн Цэдэнбал ч мөн ЗХУ буюу Орост нас барсан билээ. Ингээд та бүхэндээ баримтат киног толилуулъя. Эх сурвалж: youtube.com, Bayarkhan N.

Ходни Одмаа, www.mnews.mn

Сэтгэгдэл