2017/09/23 Улаанбаатар
2017 оны 02 сарын 22

Аргын тооллын 2 сарын 22, Буд гараг. Өвлийн адаг цагаагчин үхэр сар. Билгийн тооллын 26, Суулга одтой, цагаан луу өдөр. Барилдлага: Рашаан. Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Суудал: Гал.

Өдрийн наран 7 цаг 42 минутад мандан, 18 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.   

www.mnews.mn

Сэтгэгдэл