2017/09/21 Улаанбаатар -2º
2017 оны 02 сарын 22

Холливудын од Анжелина Жоли өөрийн киногоо сурталчлахаар 6 хүүхдийнхээ хамт Камбожид очжээ. “Тэд эхлээд миний эцгийг алсан: Камбож охины дурсамж” киноны найруулагч нь Анжелина өөрөө. Анжелина энэ орон нутгийн тансаг хоол гэгддэг шарсан жоом, аалз, цох, хүрэлзэгэнэ, хилэнцэт хорхойгоор үр хүүхдүүдээ дайлжээ. Түүний том хүү нь камбож гаралтай билээ. Дашрамд дурдахад, Анжелина энэ удаа хүүхдүүдийнхээ хамт Камбожийн хаанд бараалхжээ.

Тэр бүү хэл Анжелина өөрөө ийм хоолыг биечлэн хийж яаж идэхийг ч хүүхдүүддээ заа өгчээ (бичлэг үзнэ үү). “Эхлээд хайруулын таваг дээр шарж, дараа нь энийг нь авч хаяад иднэ. Дайны үеэр хүмүүс өлсч үхэхгүйн тулд цох энэ тэрийг идэж байсан байх” гэж Анжелина санал бодлоо хуваалцав. "Ер нь эхэлж хүрэлзэгэнэ идэж үзэх хэрэгтэй, ялангуяа шар айрагтай хамт. Харин дараа нь жоом тарантул гээд бусдыг амсч үз” хэмээн Анжелина нэмж хэлээд инээмсэглэв. Гэвч ийм хоол зарим хүүхдэд нь таалагдсангүй бололтой.  

Шайло шарсан аалз идэж байхад Анжелина “Халуун байна уу?” гэж асуув.Вивьенн жаахан сэжиглэсэн шинжтэй харж, харин Нокс “Энэ шавьж яг чипс шиг амттай юм” гэж хэллээ. Мэддокс, Пакс, Захара, Шайло, Нокс, Вивьен нар ийм гаж этгээд хоолыг хэрхэн амталж байгааг доорх гэрэл зургаас харна уу. 

www.mnews.mn

Сэтгэгдэл