2017/07/22 Улаанбаатар 19º
2017 оны 03 сарын 07

#GameofThrones хэмээх дэлхийд алдаршсан цуврал киног үзээгүй хүн байхгүй байх. "Хаан сэнтийн тоглоом" киноны гол баатруудыг бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн, тус тусын эх дүртэй. Тэнд бүр манай монголчуудаас сэдэвлэсэн баатар ч бий. Ингээд та бүхэндээ цувралын баатрууд ба эх дүрийг харьцуулан хүргэе. 

- Дотракийцуудын эх дүр нь манай Монгол #гэнэ. Чингис хаан XIII зуунд агуу Монголыг байгуулсан түүхээс сэдэвлэн дотракийцууд хэмээх энэ ард түмнийг олон ангит кинонд дүрслэн харуулжээ. #GameofThrones-т гардаг нүүдэлчин дотракийцуудын толгойлогч нь кхалууд (халхууд) гэж тус цувралд гардаг даа. Бас манай монгол дээлийн төс байгаа биз? 

- Шөнийн харуул бол Тамплиерууд. Дайчдын ган бат нөхөрлөл, ахан дүүсийн мөнхийн холбоо гэгддэг Шөнийн харуулынхан энэ кинон дээр хаант улсаа зэрлэгүүд болон цагаан сүүдрээс хамгаалдаг. Тэд тас хар хувцас өмсдөг, энэ албанд ормогц тэдний бүх нүгэл хилэнцийг өршөөдөг. Харин тэдний эх дүр нь дундад зууны тамплиерууд. Улаан загалмай бүхий цасан цагаан хувцастай хөлөгт баатрууд үнэндээ Иерусалим руу цувах мөргөлчдийг тонуулчид дээрэмчдээс хамгаалдаг, мөн л насан туршдаа эд баялагаас татгалзаж, нүгэл үйлдэхгүй, үг дуугүй захирагдах тангараг өргөдөг байв. Хөлөгт баатар болмогц Пап тэдний бүх нүглийг уучилдаг байсан ажээ. Тэд толгойлогчоо грандмастер гэж нрлэн насан туршид сонгодог уламжлалтай байжээ.

- Бриенна Тарт бол Жанна д’Арк. #GameofThrones-н Бриенна өөрийгөө Тартсын онгон бүсгүй гэдэг бол домогт Жанна д’Арк ч гэсэн өөрийгөө бас тэгж нэрлэж байсан билээ.

- Санса Старк бол Анна Невилл. Цувралыг үзсэн хүмүүс ойлгоноо. Анна Невилл бол гүн Уорикийн охин, түүнийг 14-тэй байхад VI Генрих хааны хүү Эдуард Ланкастерскийд богтолж өгчээ. Хэдэн сарын дараа түүний нөхөр, эцэг нь тулаанд амь үрэгдсэн. Тэгээд 1472 онд түүнийг хаан угсааны эр авч суусан нь хожим III Ричард гэж түүхэнд мөнхөрсөн билээ. 

- #GameofThrones-н Роберт Баратеон бол Эдуард IV. Йоркийн угсааны хаан IV Эдуард бол Сарнай цэцгийн дайны үеэр Ланкастерын угсааны солиот VI Генрихээс хаан ширээг булаан авсан түүхтэй. 

- Станнис Баратеон бол III Ричард. Түүх сөхөхөд IV Эдуардын ах Йоркийн Ричард гэгч 1483 онд өөрийн 2 үеэлийг бутач, хууль бус гэсэн тушаал гаргаад өөрөө хаан сэнтийд заларчээ.

- Тайвин Ланнистер бол Хаадыг бүтээгч хэмээн алдаршсан Уорик. Ричард Невилл буюу Уорик гүн бол Английн хамгийн баян хүмүүсийн нэг байлаа. Тэр IV Эдуардыг дэмжин сэтгэцийн өвчтэй VI Генрих хааныг унагахад гар бие оролцжээ.

-#GameofThrones-н Талиса Старк бол Елизавета Вудвилл. IV Эдуард хаан 1464 онд нууцаар ядуу, угсаа сурвалжгүй Елизавета Вудвиллтэй гэрлэсэн билээ. Хааны холбоотон Уорик гүн уг нь Францын гүнжтэй IV Эдуардыг суулгах гэж оролдсон ч бүтэлгүйтсэн юм. Тэгээд Уорик 1470 онд VI Генрихэд тусалж хааныгаа түлхэн унагажээ.

- Дейенерис Таргариен бол VII Генрих. Генрих Тюдор бол хаан сэнтийд залрах эрхтэй Ланкастерын угсааны сүүлчийн хүн. Харин IV Эдуард 1472 онд хаан ширээнд суухад 14-тэй Генрих зугтааж Бретань очиж бүгжээ. Түүний туг хиуран дээр улаан лууг дүрсэлсэн байсан.

-#GameofThrones киноны Улаан хуримыг Гленко дахь хядлагаас сэдэвлэжээ. 1692 онд Макдональдын угсааны 38 хүн урьсан зочиддоо хядуулсан юм.

- Болжморууд - Протестант шашны шинэчлэл. XV-XVI зуунд Мартин Лютер тэргүүтэй шашны зүтгэлтнүүд эд баялагт хахтал цадсан католик сүмийг шүүмжилж, улмаар Библийн эх үндэст материаллаг бүхнээс татгалздаг хэмээн шинэчлэл хийхийг оролдсон. Болжморууд хэмээх шашны энэ бүлэглэл ч мөн ялгаагүй. 

- Эйрис Солиот хаан бол VI Карл. Францын хаан VI Карлыг солиот гэдэг байсан. Жишээ нь 1392 онд хааны хиа санамсаргүй жадаа унагатал Карл галзууртлаа уурлаж өөрийн нэг хөлөгт баатар болон өөр хэдэн хүнийг алчихжээ.

-#GameofThrones-н Рейгар Таргариен бол Хар ханхүү. III Эдуардын хүүг Хар ханхүү гэж хочилдог байв. Тэр байлдаан тулааны талбар дээр ч, хөлөгт баатруудын тэмцээн дээр ч гялалзсан сайхан амжилт үзүүлж байсан гэдэг. Гэвч тэр хаан болж амжилгүй эцгээсээ түрүүлж өнгөрсөн дөө.

- Час улаан хуриман дээр Жоффри Баратеон хор ууж үхсэн гэдэг #GameofThrones киноны үзэгдлийг IV Евстахийг хордуулснаас сэдэвлэн хийсэн бололтой. Английн хаан Стефан Блуаскийн хүү IV Евстахид хор өгч хөнөөсөн гэдэг.

- Хана бол Адрианы (Атираат) далан. Эзэн хаан Адриан МЭ 122 онд Английн хойд нутагт том хана босгожээ, энэхүү хана нь тэднийг бригантууд ба пиктүүдийн довтолгооноос хамгаалж байсан юм.

- #GameofThrones киноны Төмөр банк бол Флоренц дэх Медичийн банк. Жованни ди Биччи де Медичи банк байгуулж XV зууны турш Европын хаад ноёд, баячуудад зээл олгож, улмаар тэдэнд хүчтэй нөлөөлж бараг л далдаас удирдаж байсан билээ.

- Таргариенууд бол Птолемеичүүд. Птолемейн угсааныхан цусаа цэвэр байлгах гэж, мөн хааны сэнтийд хөндлөнгийн хүмүүс санаархах аюулаас сэргийлэн зөвхөн хоорондоо гэрлэдэг уламжлалтай байв. Энэ удмын Клеопатра өөрийн ах XIII Птолемейтэй гэрлэсэн ба түүнийг үхсэний дараа дүү XIV Птолемейтэй суусан билээ.

-#GameofThrones цувралын Визерис бол домогт Красс. Түүхэнд үлдсэн Марк Лициний Красс бол Юлий Цезарийн улстөрийн холбоотон байсан. МЭӨ 53 онд түүнийг парфянчууд барьж аван алт хайлуулан ам руу нь цутгажээ.

Ходни Одмаа, www.mnews.mn

Сэтгэгдэл