2017/04/24 Улаанбаатар -13º
2017 оны 03 сарын 07

Хөл тавих байтугай шумуулын хошуу шургах зайгүй гэдэг хэлц үг Хятадын тухай эдгээр зургийг харахад санаанд ордог. Манайх 2-хон хөрштэй, аварга том хоёр гүрний хооронд оршдог гэдгээ шалтгаантай шалтгаангүйгээр өдөр бүр санаж байх хэрэгтэй гэж би боддог. Урд хөрш Хятадын хүн амын тоо 1’380’083’000. Тодруулбал, 1км-т 143,7 хятад ногддог. Гэхдээ энэ тоо өөрчлөгдсөн байх, хятадууд нөгөө "1 өрх - 1 хүүхэд" бодлогоо цуцалсны дараа хэдүүлээ болсныг ёстой Мөнх хөх тэнгэр л мэдэх байх.    

Харьцуулахад, манай Монгол Монголын хүн ам 3’000’000, 1км-т 1,8 хүн ногддог билээ. Харин хойд хөрш Орос маань 146’838’993 хүнтэй, 1 км-т 8,56 хүн ногдоно. Манай урд хөршийн шороон түмэн хүн шоргоолжны үүрийг санагдуулам. Та бүхэн дор бүрнээ дүгнэлтээ хийнэ биз.   

Байдал ийм байхад манай Монгол хэдий болтол намаараа хуваагдаж, бас болоогүй ээ нөгөө намууд нь амбицаа хөөж ард түмнээ чирэгдүүлэх юм бэ? 4 жил тутамд сонгууль хийж сандал ширээ булаацалдахаа энэ элитүүд больчих хэрэгтэй. Хүүхэд залуустаа хандсан бодлого явуулахын оронд өвлийн морин уралдаан явуулж ирээдүй үеэ эрэмдэг зэрэмдэг болгож аминд нь хүрэх шахан наадацгаахын. Хүний өөрийн гэлгүй үр хүүхдүүд, залуусаа хайрлацгаая!

За, тэр авилгыг устгана бас улс орноо хөгжингүй болгоно гэж ярихын зэрэгцээ зүгээр л элдэв сонгуулийн хугацаагаа сунгачих, бас нөгөө муу нэрт дэд сайдуудаа халчих. Тэгвэл нилээд мөнгө хэмнэнэ дээ. Тэр хэмнэсэн мөнгөө тарааж өгөх биш харин үйлдвэр завод, бүтээн байгуулалтад зарцуулцгаая! Ганц жишээ дурдъя, Хятадын Эрээн хотын хувирлыг хар даа, 2-3 жилийн өмнөхөн юу ч байгаагүй газарт бүтээн байгуулалт сүндэрлэж ямар гоё болсныг харцгаа! Гэтэл манай Замын-Үүд бахь байдгаараа л... (тээр дор Эрээн хотын 2 зургийг харьцуулан тавилаа). Харин дээд талын зургийг Хятадын Сычуань мужийн Даин хошууны усан санд авчээ. Танд тэгээд юу бодогдож байхын?

Зургийн тайлбар:
- Хятадын Цзянсу мужийн Нанжинд блсон цэргийн сургуулилтад хэдэн мянган цэрэг, офицер оролцжээ.
- Хятадын Хубэй мужийн Ухан дахь оюутны дотуур байр.
- Төгсөгчид элсэлтийн шалгалт өгөх байранд багтахгүй тул гадаа авч бна, Хятадын Шэньси мужийн Ичуан.
- Хятадын Ляонин мужийн Даляна наран шарлагын газар.
- Хятадын Бээжингийн метро оргил цагаар.
- Ажил хайсан хятадууд, Хятадын Чунцин.
- Хятадын Хубэй мужийн Ухан их сургуулийн оюутнууд их халуунаас зугтан спорт зааландаа унтаж байна.
- Хятадын Юньнань мужид шинэ жилийг угтан наадам хийж ус цацалцдаг уламжлалтай #гэнэ.
- Хятадын Хэнань мужийн Чжэнчжоуд ажил хайж байгаа залуус, 50'000 гаруй хүн иржээ. Гтэл манайхан урагшаа очиж ажил хийдэг гэлүү?
- Хятадын Бээжин хот өглөө эрт ногооны зах дээр.
- Хятадын Бээжин, унадаг дугуйн зогсоол.· 
- Хятадын Шанхай, төмөр замын буудал.
- Хятадын Аньхой мужийн Хэфэйн аспирантурт элсэх гэж байгаа оюутнууд, жилд 1,8 сая хүн өрсөлддөг.
- Хятадын Шанхайд зохион байгуулсан "Экспо 2010" үзэсгэлэнг 73 сая гаруй хүн үзжээ.
- Хятад дахь буддын Гуйюань сүмийн гадаа сүсэгтнүүд цугларчээ.
- Эскалатораар явж байгаа хятадууд.
- Хятадын Чжэнчжоу төмөр замын буудал дээр.
- Хятадын Чжэцзян мужид хятадууд Фучуньцзян гол түрэхийг харах гэж цугларчээ.
- Хятадын нийслэл Бээжинд 11,5 сая хүн амьдардаг гэдэг ч дагуул хотуудтайгаа нийлээд 20 сая давдаг #гэнэ.
- Хятадын Бээжин хотын үдэш.
- 20-30 давхар барилгатай хятад хотууд яг шоргоолжийн үүр мэт.
- Хятадын Чжэцзян мужийн Ханчжоуд байр худалдаж авах гэж дугаарлаж байгаа хятадууд.
- Хятадын шороон түмэн байшин барилга.
- Хятадын Шанхай хотын Нанжины гудамж.
- Хятадын Хубэй мужийн Ухан өртөө, төмөр замын буудал.
- Хятадын Шанхайн дагуул хот дахь Юань цэцэрлэгт хүрээлэнд.
- Хятадын Бээжин хотын нисэх буудал дээр зорчигчдоо хүлээж байгаа такси.

Ходни Одмаа, www.mnews.mn

Сэтгэгдэл