2017/05/30 Улаанбаатар 20º
2017 оны 03 сарын 07

Дүн өвлийн хүйтэнд морин уралдаан явуулахыг эсэргүүцсэн хүмүүсийг мөнгөний төлөө бичиж байна #гэжээ. Би л лав үр хүүхдээ яасан ч ингэж хөхөө өвлийн хүйтэнд хөр цаснаар морь унуулахгүй, надтай олон хүн санал нийлж байгаагаа олон нийтийн сүлжээгээр илэрхийлж байна. Иймээс л би бас тэд эсэргүүцэж байгаа юм. Түүнээс биш мөнгөний төлөө биш. Энэ бол алаг үрсээ мэндэлсэн цагаас хойш өдөржин шөнөжин, хоногийн 24 цаг, насан туршид нь бодол санаанаасаа хэзээ ч салгалгүй үүрд, үхэн үхтлээ хайрлах эхийн сэтгэл, эцгийн сэтгэл. Энд мөнгө хамаагүй. 

Эрийн 3 наадмын нэг морин уралдааныг хэрэггүй гэсэнгүй, гэхдээ өвлийн улиралд морь уралдахыг үзмээр байвал арабууд шиг роботоор унуулах хэрэгтэй. Эсвэл Англи, Франц, Америк гээд хөгжингүй орнуудтай адил жокей гээд том хүнээр унуулж болно доо. XXI зуун шүү дээ. Өв уламжлал гэж ярьж байгаа хүмүүс өөрсдөө монгол эсгий гэртээ амьдрахгүй байна, модон жорлонд өтгөн шингэнээ гаргахгүй байгаа. Тэд бүр малаа бэлчээрээр хариулахгүй л бгаа биз дээ? Энэ бол хөгжил дэвшил гэх байх, тэгвэл морин уралдаанд ч хөгжил дэвшил хэрэгтэй байна. Тэгж ярих юм бол эрт дээр үед өвөл морь уралдуулдаггүй уламжлалтай байсныг судлаачид, түүхчид баталсан. Ядаж тэднийгээ сонсоосой билээ, энэ эрх баригчид. 

XXI  зуунд харийн орнууд элдэв амьтан болон хүнийг хүртэл хувилж, чих гар ургуулан сэлбэг болгон мэс засал хийн сансарт нисч, далайн ёроолд шумбаж аж үйлдвэрлэлээ хөгжүүлж робот ажиллуулж байна. Гэтэл манайхан хэдий болтол XIII зуунтайгаа зууралдах вэ? Өөрчилье. Өнөө цагт хийсэн юмгүй хүн л өнгөрснөө их дурсдаг гэдэгсэн. Бид хэдий болтол морин уралдааны үеэр алаг үрсээ эрэмдэг, тахир дутуу болж эсвэл тарчилж үхэж байгааг харахым бэ? Хэдхэн гаж зуршилтай хүмүүсийг зугаацуулах гэж тэр үү? 

Морины уралдаанд зөвхөн нас бие гүйцсэн хүмүүс морь унах хууль гаргачихвал болоо. Бүгд адилхан том хүн унаж байгаа болохоор нэг нь түрүүлж л таарна. Ажилгүй олон залуусын зарим нь ч болов цалинжиг. Гадаадад морин уралдаан бооцоотой, жокей гээд морь унадаг хүн асар өндөр цалинтай. Тэгээд баячууд нь гаргадаг зардлаа гаргаад нөгөө цэнгэлийн манлайгаа эдэлж таашаалаа амсана биз. Ер нь 18 хүрсэн хүүхдүүд морь унах эсэхээ өөрсдөө шийдэг. Ийм хууль гартал нилээд хугацаа өнгөрөх байх. Гэхдээ одоо л эхлүүлэх хэрэгтэй. Ядаж л ирэх жилээс өвлийн наадамд робот, жокейгоор морь унуулъя. Шүүх шийдвэр гаргасан ч баячууд шүүхээс дээгүүр байдгийг Дүнжингарав нотоллоо шүү дээ. Манай IT салбарын залуус доорх зурган дээрх арабуудын роботоос илүүг ч хийчих чадалтай улс даа

Одоо та бүхэнд Дүнжингарав өвлийн морин уралдааны талаарх Твиттер, Нүүрномын зарим хэрэглэгчийн санал бодлыг хүргэе. (интернэтээс авсан зургуудыг ашиглав)

АртгаА‏ @artanyan: Хүнийг үхэж мэдэх нөхцөлд орхиж явах нь хуультай. Олон хүүхдийг бөөнөөр нь үхэл, гэмтэл рүү таашаалынхаа төлөө түлхдэгт хуульгүй #дүнжингарав

БАТЫЙ (@batengineer): энэ жаал бол гладиатор, харин та нар бол харгис ромчууд (доор үзүүлсэн эхний зураг). 

Мөнхнаран (@Mona_Tb): Хүний эрх амьд явах эрхээс эхэлдэг. Хүүхдийн эрх бол хүний эрхээс ч өргөн ойлголт. Гэтэл морь унадаг Монгол жаалд аль нь ч хамаарахгүй.

BornInMongolia (@bimdotbio): Дэлхийн удирдагчид хүүхдүүдээ КОД бичихэд сургаж бна. Монголын удирдагчид МОРЬ мал унахад сургаж бна. Тэд удахгүй өрсөлдөнө. Морь унаж лав биш.

болушка (@bolushka): Өвлийн уралдаан хийгээд бга Засгийн Газрын тэргүүн юуг тэргүүлдэг гээч? Хүүхдийн Төлөө Үндэсний Зөвлөлийг хэхэ.

МАШАА‏@Nuutsaa: Монголд хүүхэд ямар гарзтай биш дэ. Нохойд бариулна. Заазуурдана, шатаана, хэнд хэрэгтэйн аан. 4 жилд 1 удаа тэвэрч зураг авахуулахад л хэрэглэнэ.

Batkhu (@bathuuoch):
УИХ ын дарга уяач
Хотын даргын аав уяач
ХАА н сайд уяач
ЕС уяач
УИХГ ийн тал нь уяач Тэгээд
Уралдааныг хэн хорихын
Хориод үз дээ.

ganbat (@ganbatb):
Хөх тэнгэрийн дээр хууль байдаг
Хуулийн дээр уяачдын холбоо байдаг
Холбоон дээр #Дүнжингарав байдаг

Б ᠪᠠᠳᠤ ᠡᠷᠳᠡᠨᠢ (@Batka_): Уяачид нь өөрсдөө морио унаад уралддаг болчихвол хүүхдээ ч хамгаалаад уламжлалаа ч аваад үлдчих юм биш үү? 

Б.Сүхбат‏ @busukhee: Өчигдөрийн #Дүнжингарав чинь энэ байна. Өчнөөн хүүхэд морьноосоо унасан бна. Тэр хүүхэд бэртсэн үү яаасан ийсэн нэг мэдээлэл бхгүй новш (дээд талын зураг).

Эбий Тулга‏ @ebiaav: Энэ хэдэн морьтой сахилгагүй хүүхдүүд голоор нь давхилдаад машины уралдаан үзүүлэхгүй юм аа #Дүнжингарав-2017 

Samandar Tsogtbayar‏ @satso999: Зүгээр энэ зургийг харахад л их юм бодогдоно доо. Углуургаар нь ухаж бод! (ноёны хувцастай хүүхдээ хөтлөн алхах эрийн дэргэд уяач хүүхэд яваа зураг) #Дүнжингарав 

Hariad Uyangaa‏ @hariad_uyanga: Та нар зүгээр өвөл гудамжаар дугуй унах гэээд л үз за... аймар л байдаг байхгүй юу.. #дүнжингарав

Тугал‏ @Softtugal: Сэргэлэн сайд даанч гоомой юм хийлээ дээ #Дүнжингарав

Enkhbold Dorjzovd: Энэ хүмүүс морины уралдаанд дургүйцээд байгаа юм биш байхаа. Анги нийгмийн ялгаа гаргаж түүнийгээ илэрхий зарлан тунхаглаж дээрэлхээд байгаад нь л энэ зон олон дургүйцэж түүнийгээ илэрхийлж байна.

ЧОНОТОЙ БҮЖИГЛЭГЧ!!!‏ @BMunhtogtoh:
Мегэ-ийн засгийн газар уу?
Мэргэжлийн засгийн газар уу?
Морин спортын засаг уу?
Монгол төрийн засаг уу?

Bat-Ulzii Byambadorj: Буянгийн Жагаа ч билүү дуртай юм бол өөрсдөө морио унаад уралд гэсэн шдээ, тэр л шударга санагдаад байдгийн ккк

Дашзэвэгийн Цолмон‏ @TsolmonDashzevg: МАН яг хэзээ хууль сонгож биелүүлдэгээ болих вэ❓❓❓#Шилэнданс #Дүнжингарав #БЗД
 
Sumiya‏ @SumiyaGeo: Эрлийз Монголоо ялгах байтугай төмөр адуу 2 оо ялгаж уралдуулаж чадсангүй дээ #дүнжингарав

bz bz‏ @bazara22: #ямар аймар юм бэ 3 эмнэлгийн машин дүүрэн хүүхэд #Дүнжингарав

Жамухын аав‏ @jamuh999: Уяачдад төрийн эрхийг өгчихсөн юм чинь одоо яалтай билээ. Шүүхийн шийдвэр хууль мууль бол зайл биз... #Дүнжингарав

Ц.Хишигтогтох (@Khishigtogtokh9): Хүүхдийн өсөлт зогсоодог тариа байдаг л гээд байгаамдаа энд бас бичсэн л байна айма 

М.Цогзолмаа, www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • gg IP: 103.23.51.3 2017 оны 03 сарын 09

    gg
Сэтгэгдэл