2017/11/19 Улаанбаатар -20º
2017 оны 03 сарын 08

Матрын 8-нд зориулан амтат салаат бэлдэх өвөрмөц жорыг санал болгож байна. Гоё, үзэмжтэй, яг л алтан зул цэцгийн баглаа мэт энэ салаатыг хийхэд амархан, цаг ч бага ордог. Доор дурдсан материалаар хийхэд 4-7 порц болно.

Орц: 
улаан лооль - 10 ширхэг
бяслаг  — 150 грамм
өндөг  — 4 ширхэг 
майонез — 250 грамм
ногоон сонгино  — өөрийн хүслээр
өргөст хэмх  — 2 ширхэг 
крабын савханцар  — 400 грамм

Хийх аргачлал: 
Эхлээд улаан лоолийн дээд талыг 4 зүсэн доторхыг нь цайны халбагаар авна. Хачрыг бэлдэхийн тулд бяслагийг жижиг үрүүл дээр үрж, крабын савханцраа мөн адил жижиглэнэ 4 ширхэг чанасан өндөг нэмнэ. Өндгөө мөн үрж бяцлах хэрэгтэй. Дээр нь майонез нэмнэ. Одоо хачраа улаан лоольд хийгээрэй. Тавган дээр хачиртай улаан лоолио тавьж, өргөст хэмх ба ногоон сонгино зэргээр чимнэ. Ингээд болоо. 
Тавтай сайхан зооглоорой!

www.mnews.mn 

Сэтгэгдэл