2017/11/19 Улаанбаатар -13º
2017 оны 03 сарын 09

Аргын тооллын 3 сарын 9, Бархасвадь гараг. Хаврын тэргүүн хар бар сар. Билгийн тооллын 12, Найралт эх одтой, хөхөгчин хонь өдөр. Барилдлага: Хүчин төгсөх. Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй. Суудал: Хий.

Өдрийн наран 7 цаг 18 минутад мандан, 18 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй, өвчин эмгэг ирнэ.    

www.mnews.mn

Сэтгэгдэл