2017/05/25 Улаанбаатар 23º
2017 оны 03 сарын 10

Аргын тооллын 3 сарын 10, Сугар гараг. Билгийн тооллын 13, хаврын тэргүүн хар бар сар. Үнэг одтой, улаан бич өдөр. Барилдлага: Идэр. Шүтэн барилдлага: Мунхрахуй. Суудал: Гал.

Өдрийн наран 7 цаг 16 минутад мандан, 18 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.     

www.mnews.mn

Сэтгэгдэл