2017/05/30 Улаанбаатар 20º
2017 оны 03 сарын 10

Белоруссын Ерөнхийлөгч Александр Лукашенко төрийн албаны ажилтнууддаа бас нэгэн чанд хатуу шаардлага тавьжээ. “Энд сууж байгаа хүмүүс болон хэвлэл мэдээллийнхэн намайг сонсоцгоо. Одоохондоо би төрийн албаныханд хандаж байна. Та нар 4 сарын 1 гэхэд өөрсдийн эхнэр нөхөр, нууц амрагууд, бүх төрөл садан, хамаатнууд гээд ойр дотны бүх хүнийг ажил хөдөлмөр хийлгэх ёстой. Хэрэв эхнэр эсвэл нуу амраг тань өвчтэй бол бид эмчлээд өгье. Хэрэв ажил хийх чадвартай бол тэд ажиллах хэрэгтэй. Цаад захын хугацаа 4 сарын 1 гэхэд тэд бүгдээрээ ажилд орсон байх ёстой” хэмээн Лукашенко мэдэгдлээ. 

Ерөнхийлөгч Лукашенко “Одоохондоо овог нэрийг дурдахаа больё. Баян нөхөртэй, 20-22 насны хүүхдүүдтэй хэрнээ тэтгэврийн насны биш эмэгтэйчүүдийг та нар мэднэ, би ч мэднэ. Хүний нөөцийн бүртгэлийг харцгаа. Ерөнхийлөгчийн дэргэдэх Шуурхай-аналитик төвийн тэргүүн Сергей Шпегун энэ асуудлыг хяналтандаа авах ёстой” хэмээжээ. 

Белоруссын хуулиар тус улсын болон гадаадын иргэд хэрэв 183 өдөр ба түүнээс дээш хугацаагаар ажил хөдөлмөр эрхлээгүй бол 360 белорусс рублийн татвар төлөх ёстой. Энэ нь 11’000 орос рубль гэсэн үг. Хэрэв "залхуучуудын татвар"-ыг төлөхгүй бол баривчлах буюу албадан ажил хийлгэдэг хууль энд үйлчилдэг

Ажил хөдөлмөр хийдэггүй хүмүүсээс авах татварын эцсийн хугацаа 2 сарын 20-нд дуусна. Одоогоор Белоруссын 54’000 хүн энэ татварыг төлөөд байна. Түүнчлэн 470’000 хүнд "залхуучуудын татвар"-аа төлөх мэдэгдлийг илгээгээд байгаа аж. 

М.Цогзолмаа, www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • санаа IP: 202.72.245.165 2017 оны 03 сарын 10

    Үгүй мөн сайхан юмаа. Манайхан татвар нэмж байхаар энэ залхуучуудын татварыг нэвтрүүлбэл шууд баяжлаа
  • Yostoi zuv IP: 59.153.113.63 2017 оны 03 сарын 10

    Ingej bj l populistyyd zailna
Сэтгэгдэл