2017/05/30 Улаанбаатар 20º
2017 оны 03 сарын 10

Дэлхийг шуугиулж байгаа "Game of Thrones" (Хаан сэнтийн тоглоом) цувралын талаар шинэ мэдээ цацагдлаа. "HBO" телевизийн бүтээсэн цуврал киноны VII улирлын эхний анги 2017 оны 7 сарын 16-нд олны хүртээл болох юм байна. Гэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээ зөрүүтэй байгаа ба зарим нь энэ хугацааг арай наашлуулж 2017 оны 6 сарын 25 гэжээ.

Сонирхуулахад, 2011 оноос эхлэн үзэгчдийг байлдан дагуулсан #GameofThrones-ын VII улирал хамгийн богино буюу ердөө 6 ангитай байх гэнэ. Уг нь өмнөх цувралууд голдуу 10 анги байдагсан.

www.mnews.mn 

Сэтгэгдэл