2017/09/21 Улаанбаатар -2º
2017 оны 03 сарын 10

Манай Монголыг усан цахилгаан станц барих гэхээр Байгаль нуурыг минь бохирдуулж ширгээх гэлээ гээд оросууд эсэргүүцэж хориглоод байсансан. Уг нь туурга тусгаар Монгол өөрийн нутаг дээрээ л УЦС барих гэсэн юмсан. Гэтэл одоо болохоор нөгөө оросууд чинь ариун Байгаль далайгаа хятадуудад бэлэглэхээр шийджээ. Дэлхийн хүн амын 20% нь амьдардаг Хятад ийм байдлаар усны хомсдолоо арилгаж, харин Орос бөөн мөнгө хийх #гэнэ. Харин голд нь байгаа манай Монголд ямар ашиг байна?

Хятад улс 1000 км гаруй хоолойгоор Байгаль нуурын усыг Ланьчжоу хүртэл татах юм байх. Ганьсу мужийн төв Ланьчжоу хот хүртэл шүү. Байгаль далайн ус за яахав Монголын 33 говиор урсдаг юмаа гэхэд нөгөө хиймэл гол тэгээд яг Хятадад очиж харагдаач. Хамгийн гол нь энэ бүхний дараа нөгөө шүтээд байдаг Байгаль нуур нь үлдэх үү?

Үүнтэй холбогдуулан Байгаль далайн талаарх зөгнөлийг дахин сануулъя. Буриад Нострадамус хэмээн алдаршсан Барнашка бөөгийн зөгнөлийг манай сайт өмнө нь нийтэлсэн дээ (http://mnews.mn/om8). “Дэлхийн III дайн хойд зүгээс эхэлж, 40 өдөр үргэлжилнэ. Гэхдээ энэ 40 өдөр өмнөх дайны 4 жилээс ч аймшигтай байх болно. Энэ бол цөмийн дайн” гэж Барнашка зөгнөжээ.

Буриад бөөгийн нэрийг оросууд Барнашка гэж гуйвуулсан ч үнэндээ түүнийг Бартагай (эсвэл Балтхаан) хэмээдэг байжээ. “Цэнхэр касктай цэргүүд Байгаль нууран дээр ирнэ (НАТО-гийн цэргүүд бололтой). Тэд ариун нуурын усыг хиймэл санд юүлж Байгаль нуурын ёроолоос түлш олборлоно. Буриадууд Байгаль нуурын эргээс нүүж Монгол руу очиж ган гүүр барина... Байгаль нууран дээрх хятадууд ой тайгын моддоос ч олширно. Америкчуудтай найзалбал сайн амьдарна, харин хятадуудтай найзалбал хаашаа зугтаахаа ч мэдэхээ болино” гэж Барнашка сэрэмжлүүлжээ. 100 жилийн өмнө амьдарч байсан энэ зөнч “Байгаль далайн усыг шавхаж өөр газарт юүлнэ... Байгаль далайн ёроолоос хар алт олборлох болно. Буриадууд Монгол руу дүрвэнэ” хэмээн айлдсан.

Үнэхээр буриад Нострадамусын зөгнөл биелэх гэж үү? Ой модоос ч олширно гэж зөгнөсөн нөгөө хятадууд нь Оросын Байгальд очихдоо манай Монголоор дамжиж таарна даа? 3-хан саяулаа бид чинь шороон түмэн хятадын эсрэг хэр удаан тэсэх вэ? Уух устай, цэнгэг агаартай болдог юмаа гэхэд туурга тусгаар хэвээр байж чадах уу?

Ходни Одмаа, www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • zz IP: 78.250.165.55 2017 оны 03 сарын 10

    mongol budaa
  • munhag hymyyst IP: 92.224.28.27 2017 оны 03 сарын 10

    iim elii balai hynii yanz izsen yum bichihee boliochee uur hiin sudlah bichih yum alga uu. hyatadad delhiin tsever usnii gol undraga boloh tuvdiin undurlug baihad yu gej uls damnan us tatdag yum. tegeed ch tsaaduul chini umnud huh murnuus heden myangan km suvgaar hoid nutagruugaa tsever us tataj baigaa sh dee.
  • M IP: 202.170.82.41 2017 оны 03 сарын 10

    Turbo-gaar ursgana. il ursgahgui
  • Барнаашкийн зөгнөл IP: 182.160.35.213 2017 оны 03 сарын 10

    Энэ төсөл батлагдах юм бол МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ шууд ганхана. Төсөлийг хэрэгжүүлэхээр хятад ажилчид орж ирнэ хэд нь үлдэж хэдэн Монгол эхийн умайд үр цацахыг таашгүй. Хэдэн ноёд юу тавьж юү худалдаж ямар баялагаа барьцаалахыг духаа цоортол мөргөдөг БУРХАН Ч мэдэхгүй Зөвхөн АЮУЛ үнэртэж байна Ард бид нийлж тэмцвэл л энэ АЮУЛЫГ тасалах болов уу СЭРЭГТҮН
  • Dash IP: 27.123.214.126 2017 оны 03 сарын 10

    Mongoliig ih gurnuudiin esreg turhirch Amerikiin koloni bolgoh dald yavuulga chini butehgui shuu.gorid.
  • Album IP: 122.201.21.223 2017 оны 03 сарын 10

    Odmaagiin bichdeg zuils taalagddag shuu
  • ERDENET IP: 202.9.42.218 2017 оны 03 сарын 10

    1915 oni HIAGTIN heleltseereer MGL OROS ulsuud BAIGALI DALAIG hamtran ashiglana gj geree hiisen baidgiig Odoogin ULS orno hudaldsan munguni shunaluud medehu BAIGALI DALAI BOL MGL-n NUTAG
  • Барнаашка өвөө нь байна IP: 202.21.106.118 2017 оны 03 сарын 10

    Байгаль далайгаас ус татуулах асуудал үгүй байлгүй дээ. Хятадууд ч гэсэн Байгалиас ус татаж байхаар Их номхон далайгаас татаад цэвэршүүлсэн нь дээр байлгүй дээ. Хэмжээ хязгааргүй мөнгө хэнд төлөх юм төлөхгүй, өөрийн улсын нутгийн захаас татаад л болоо. Бээжингээс өмнүүр Тянжины зүүн өмнөд талаас татахад Байгалиас татсанаас 2 дахин бага зайнд тана. Гадны улсаас биш өөрийн нутгаас юм чинь бараг 3-4 дахин бага зардал гарна шүү дээ. Бас Монголоор тэр олон ой шиг амьтад гүйлдэхгүй. Замыг нь сайн зааж өглөө шүү. Барнаашка өвөө нь.
  • зочин IP: 103.212.118.190 2017 оны 03 сарын 10

    сибирийг монголтой эзлэх нарийн арга
  • зочин IP: 122.201.24.187 2017 оны 03 сарын 10

    Усыг Монголоор дайруулж хоолойгоор татаыг зөгнөсөн байх. Юун 33 говь устай болох. Муу юмны л зөгнөл байна. Бүү үзэгд.
  • өаөа IP: 66.181.184.125 2017 оны 03 сарын 10

    100 жилийн өмнө цөмийн зэвсэг гэж яг таг хэллээ юү сэрэхгүй бол сайхан зүүд гэдэг шиг юм байна
  • zochin IP: 88.179.25.227 2017 оны 03 сарын 11

    mongo usandaa gol ny bis yaj chimeegui busdiig ezleh ve gedeg l sanaa suud unertej bna
  • зочин IP: 202.9.40.255 2017 оны 03 сарын 11

    энэ байдлаараа бол удахгүй хядадын нэг муж болох нээ.Манай төрийн тэргүүнүүд нам болж хуваацаад.эрх мэдэл арбан тушаалын төлөө ард түмэнээ бутаргаад байвал дорхоноо хүний гарт орох байхдаа Манай улсад эх оронч төрийн тэргүүн хэрэгтэй байгаа юм дааОдоогийн сайд дарга нар нэг л биш дээ.
  • InJoker IP: 103.57.95.48 2017 оны 03 сарын 11

    hahaha iim teneg yumbichihee bol . yun baigali nuuriig ursgaliig surguulj lanjou avaachih. uund itgeed comment bichih teneguud bn shuu
  • Зочин IP: 150.129.140.49 2017 оны 03 сарын 11

    Тэгвэл өрсөөд Сэлэнгээ урагшаа татах хэрэгтэй
  • Зочин IP: 66.181.184.115 2017 оны 03 сарын 11

    Хуцалгүй дуугай байж нутаг дээгүүрээ усны хоолойг дамжин өнгөрүүлж түрээсэнд хэдэн юм авахаа бод л доо Нэг их худлаа улс төржсөн тосгоны люмпенүүд 26 жил ардчилал энэ тэр гэж хуцаа биз дээ Нэг их гүрнээс нөгөө их гүрэн ус татах нь бидэн шиг тосгоны ардуудад падгүй Орос Хятад 2 Монголыг хөгжүүлэх дур нь хүрвэл ҮДИЙН ХУГАРХАЙ л зарцуулна
  • энх IP: 103.26.194.31 2017 оны 03 сарын 11

    Байгал нуураас ус татах тухай 100 жилийн өмнө хэлжээ гэтэл энэ зөнчийн хэлсэн өнөөөр хэрэгжихээр болоод аль хэдийн орос хятадын хамтарсан том төсөл гарч биелэлээ олоход бэлэн болсон тухай эх сурвалжууд бичих боллоо. Хэрэв тийм бол байгал нуурт цутгадаг хөвсгөл нуур, хөвсгөл нууранд цутгадаг гол мөрнүүд бүгд хятад руу урсаж эцэст нь монголчууд бид усны хомсдолд орохнээ энд ямар ч улстөр мөнгө бүү ярь усгүй болчих гээд байхад чинь
  • Amaraa IP: 122.201.21.60 2017 оны 03 сарын 12

    Ter eh surwaljuudaa hawsargaj boloogui yu?
  • Ариунсанаа IP: 202.9.41.162 2017 оны 03 сарын 12

    Одоо хүлээгээд байх юм байхгүй Эгийн болын усан цахилгаан станцын ажлыг 3 дагч том гүрний нөлөөтэйгээр эхлэх хэрэгтэй Оросууд байгаль нуураа хамгаалах сонирхолгүй байхад Монголчууд яагаад хайрлаж байх ёстой гэж . Энийг Оросоос асуугаад НҮБ ЮНЕСКО гээд гүйгээд байх шаардлаггүй боллоо.
  • Монгол IP: 139.5.219.35 2017 оны 03 сарын 12

    Ёстой vнэн бол монгол орон ялангуяа говь нутаг маань цэвэр усны гачаал vгvй амьдрах цаг ирждээ.Буянтнуудын буян гэж vvнийг л хэлэх байх
  • толгойгүй бүү сэтгэ. IP: 103.229.121.20 2017 оны 03 сарын 16

    Газар доогуур ба дээгүүр нефть шигм татна.33говийг чинь услахуу.горьд
  • Зочин IP: 202.9.40.183 2017 оны 04 сарын 14

    Энэ бол эмгэнэл сонгуульд зөв хүнээ сонгохгүйгээс хятадуудыг сонгосноос боллоо одоо та нар харж бай манай төр засаг нүдэн балай чих нь дүлий сууна даа
  • нямаа IP: 150.129.143.20 2017 оны 05 сарын 23

    хятадууд гэхээр л дотор муухайрдаг юм.
Сэтгэгдэл