2017/03/26 Улаанбаатар -12º
2017 оны 03 сарын 11

Аргын тооллын 3 сарын 11, Санчир гараг. Хаврын тэргүүн хар бар сар. Билгийн тооллын 14, Их морь одтой, улаагчин тахиа өдөр. Барилдлага: Түлэх. Шүтэн барилдлага: Нэр өнгө. Суудал: Шороо.

Өдрийн наран 7 цаг 14 минутад мандан, 18 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвижна.    

www.mnews.mn

Сэтгэгдэл