2017/04/24 Улаанбаатар -17º
2017 оны 03 сарын 11

Нүүрномыг үндэслэгч Марк Цукерберг өнөр бүлийн тэргүүлэгч болох нь. Түүний гэргий Присцилла Чан бие давхар болжээ. Марк Цукерберг аз жаргалаа нийгмийн сүлжээнд хуваалцан "Присцилла бид дахин нэг охинтой болох гэж байгаа тухайгаа мэдээлэхдээ баяртай байна" хэмээжээ. 

Цукерберг хүүхэд насаа дурсан "Би гурван эгч дүүгээр хүрээлүүлж өссөн тул дахин охинтой болохдоо жаргалтай байна" гэж өгүүлэв. Цукерберг одоо ч төрсөн эгч дүүстэйгээ халуун дулаан харилцаатай хэвээр бөгөөд үр хүүхдүүдээ ч ийм уур амьсгалд өсгөнө гэжээ.

"Присциллаг жирэмсэн гэж мэдмэгцээ хамгийн түрүүнд төрөх үр минь эрүүл байгаасай гэж хүссэн. Түүнчлэн түүнийг охин байгаасай гэж найдаж байлаа. Эгч дүүсээс илүү том бэлгийг би мэдэхгүй, иймээс охин Максынхаа өмнөөс баярлаж байна. Присцилла бид хоёр хоёулаа гэртээ эгч дүүстэй өссөн. Гэр бүлийн бусад гишүүнд анхаарал тавьж халамжлах ямар чухал болохыг тэд л бидэнд ойлгуулсан юм. Бидэнд байгаа хамгийн сайн сайхан чанарыг хүрээлэн буй эгч дүүс, эхчүүд, найз бүсгүйчүүд болох хүчтэй эмэгтэйчүүд бий болгосон билээ" гэж Цукерберг бичжээ.

www.mnews.mn

Сэтгэгдэл