2017/09/23 Улаанбаатар
2017 оны 03 сарын 12

Аргын тооллын 3 сарын 12, Адъяа гараг. Хаврын тэргүүн хар барсар. Билгийн тооллын 15, Бага морь одтой, шар нохой өдөр. Барилдлага: Арвидах. Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй. Суудал: Төмөр.

22 цаг 54 минутад сар тэргэл болно. Өдрийн наран 7 цаг 12 минутад мандан, 18 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.    

www.mnews.mn

Сэтгэгдэл