2017/11/19 Улаанбаатар -20º
2017 оны 03 сарын 14

Холливудын алдарт жүжигчин асан Стивен Сигал шинэ амьдралаа Орост эхлүүлээд байгаа. Монгол эхнэр, хүүхэдтэй Сигал хэдийн шинэ бүтээлээ туурвижээ. Энэ удаа тэр дуучин Эминтэй хамтран дуу бичүүлсэн байна.

Стивен Сигал, Эмин хоёр хоёулаа блюзэд дуртай учраас "Boogie man" гэдэг дууг сонгож авчээ. Сонирхуулахад, Сигал өмнө нь олон дуучин, хөгжимчинтэй энэ урсгалаар ажиллаж байсан билээ, блюз гитарчин, дуучнаар. "Энэ дуугаар анх би хөгжмийн салбарт карьеараа эхэлсэн, одоо аялан тоглолтод байнга тоглодог. Бидний ажил хүмүүст таалагдана гэдэгт итгэлтэй байна" хэмээн Стивен Сигал онцлон тэмдэглэв.

Эмин "Сигал бид хоёр хөгжмийн талаар ярьж байгаад нэг туршилт хийхээр шийдсэн юм. Ингээд домогт "Boogie man" дууг бичиж клип хийсэн дээ. Энэ хөгжим бол амьд, ид шидтэй. Бид сурталчилгаа, нээлт гэж том юм хийхгүй. Өнөөдрийн ажил маань хөгжмийн төлөө хийсэн зүйл, хил хязгааргүй, бас ямар ч форматгүй хөгжмийн төлөө" гэж ярилаа. 

Оросын дуучин Эминий жинхэнэ нэрийг Эмин Араз оглы Агаларов гэдэг, азейрбайжан гаралтай. 37-той Эмин дууныхаа үгийг өөрөө бичдэг. Тэр бас бизнесмэн, Крокус Сити Молл, Vegas дэлгүүр-цэнгээний газруудын сүлжээ, Restaurants by Crocus Group гэх мэт. Дональд Трамптай ах дүүгийн харилцаатай Эмин өөрийн "In Another Life“ клипэнд түүнийг Ерөнхийлөгч болохоос өмнө тоглуулж чадсан зайтай эр. Тэрбээр Оросын 50 хот, дэлхийн олон орноор аялан тоглолтоо хийжээ. 

www.mnews.mn

Сэтгэгдэл