2017/06/28 Улаанбаатар 23º
2017 оны 03 сарын 13

Аргын тооллын 3 сарын 13, Сумъяа гараг. Хаврын тэргүүн хар бар сар. Билгийн тооллын 16, Харцага одтой, шарагчин гахай өдөр. Барилдлага: Үл зохилдох. Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй. Суудал: Огторгуй.

Өдрийн наран 7 цаг 10 минутад мандан, 18 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй, өвчин ирнэ.     

www.mnews.mn

Сэтгэгдэл