2017/05/30 Улаанбаатар 20º
2017 оны 03 сарын 13

Cаудын Араб улсын эрх баригчид хүн амынхаа 20%-ийг буюу 5 сая хууль бус цагаачдыг хөөж явуулах гэж байна. Саудын Шура буюу Зөвлөлдөх ассамблей энэ асуудлыг авч хэлэлцэж байгаа талаар "Al Hayat" сонин мэдээллээ. 

Саудын Арабын депутат Садка Фадель энэ санаачилгыг гаргажээ. Тус улсад цагаачлан амьдардаг гадаадын иргэд сүүлийн үед өөрсдөд нь Саудын паспортыг олгож хууль ёсны иргэншилтэй болгохыг шаардаж байгаа нь эрх баригчдад аюул болгоомжлол төрүүлжээ.

"Al Arabiya" сонины мэдээлснээр 2013 онд Саудын Арабын эрх баригчид гадны цагаачдыг бөөн бөөнөөр баривчлан гаргаж байсан гэнэ. Түүнчлэн хууль бус цагаачдыг ажилд авсан ажил олгогчдод хатуу арга хэмжээ аван хориг тавьж, орон байраа түрээслүүлдэг эздийг ч шийтгэж байв. Тухайн үед 2'400'000 цагаачийг хөөн явуулж 900'000 цагаачийн хугацаа хэтрүүлсэн визийг сунгасан юм байна. 

www.mnews.mn

Сэтгэгдэл