2017/07/22 Улаанбаатар 19º
2017 оны 03 сарын 13

Манай Монголд "Нүүрном", "Твиттер" зэрэг олон нийтийн сүлжээний хэрэглэгчид улам нэмэгдсээр заримдаа нийгмийн амьдралд мэдэгдэхүйц нөлөөлж байгаа мэт санагддаг. Харин дэлхий даяар гэвэл Нүүрномын хэрэглэгчдийн тоо 1,86 тэрбум болсон гэж нэр нэгт компани мэдээллээ, энэ бол сар тутмын идэвхтэй хэрэглэгчийн тоо шүү.

Мэдээж Facebook-ийн дээд амжилт үүгээр хязгаарлагдахгүй байх. Яагаад гэвэл, Facebook өөрийн хэрэглэгчдэд зориулан шинэ VR хавсралт бүтээжээ. Панорамон буюу өргөн дэлгэцээр тойруулган бичлэг үзэх боломжтой энэ хавсралтыг "Facebook 360" гэж нэрлэсэн аж. Гэхдээ тийм бичлэгийг үзэхийн тулд тусгай шлем худалдаж авах ёстой, одоо түүнийг дэлгүүрийн лангуун дээр зарж эхэлсэн. Энэ шлемийн ачаар Oculusаар дамжуулан бүх төхөөрөмж дээр (Gear VR-тэй) тусгай эффекттэй бичлэгийг үзэх боломжтой.  Түүнчлэн Facebook 360-н тусламжтайгаар виртуаль контент нийтэлдэг хэрэглэгчдийг дагаж болно. 

Сонирхуулахад, 2016 оны мэдээгээр Facebook компаний эргэлт 27'638 тэрбум доллар, цэвэр ашиг нь 10'217 тэрбум долларт хүрчээ. Хүсвэл та ч гэсэн энэ их мөнгөөс хүртэх боломжтой. Яагаад гэвэл, 2016 онд Facebook-н удирдлага "Сонирхолтой контент бүтээсэн блогчдод шагнал өгөх болно" гэж мэдэгдсэн билээ. 

Ходни Одмаа, www.mnews.mn

Сэтгэгдэл