2017/04/24 Улаанбаатар -13º
2017 оны 03 сарын 13

Дэлхийн №1 алан хядагч агсан Осама бин Ладены гэр бүл манай гарагийн хамгийн өндөр цамхаг барьж байна. Саудын Араб улсад сүндэрлэх энэ цамхгийг Жедда-тауэр буюу Хааны цамхаг гэж нэрлэжээ. “Хааны цамхаг”-ийн өндөр 1008м байх юм, 1км-ээс урт үргэлжлэх барилга гээд төсөөл дөө. Үүнийг л XXI зуунтай хөл нийлүүлэн алхана гэж хэлэх байх. Гэтэл манайхан нүүрсээ түлж утаандаа хордсоор энэ зууныг өнгөрөөж бүр XXII зуунтай золгочих вий дээ!!!

Одоогоор дэлхийн хамгийн өндөр цамхаг бол Дубайн 830м өндөр Бурж-Халиф билээ. Уг нь Хааны цамхгийг 1,6км өндөр барина гэж төлөвлөж байсан ч геологичид “1600 метр өндөр барилгын жинг энэ газрын хөрс даахгүй” гэж сэрэмжлүүлсэн аж. Агуу энэ төслийг санаачлагч, захиалагч, удирдагч нь Саудын Арабын ханхүү Аль-Валид ибн Талал ибн Абдель Азиз Аль Сауд. Тэр бол Ойрхи Дорнодын хамгийн баян хүмүүсийн нэг билээ.

Харин дэлхийн хамгийн өндөр барилгын ажлыг “Saudi Binladin Group” гүйцэтгэж байна, өөрөөр хэлбэл “Аль-Кайда” гэмт бүлэглэлийн тэргүүн агсан Осама бин Ладены гэр бүлийн компани. 

М.Цогзолмаа, www.mnews.mn

Сэтгэгдэл