2017/04/24 Улаанбаатар -13º
2017 оны 03 сарын 14

Аргын тооллын 3 сарын 14, Ангараг гараг. Хаврын тэргүүн хар бар сар. Билгийн тооллын 17, Тугчин одтой, цагаан хулгана өдөр. Барилдлага: Хүчин төгсөх. Шүтэн барилдлага: Мунхрахуй. Суудал: Ус.

Өдрийн наран 7 цаг 08 минутад мандан, 18 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улайны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн. Төлөг тавих, морь уралдахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй, өнгө зүс доройтно.    

www.mnews.mn


 

Сэтгэгдэл