2017/05/30 Улаанбаатар 20º
2017 оны 03 сарын 14

Манай дэлхийг аалзны шүлс мэт хэрсэн ам.долларын манлайллаас ангижрахын тулд алтыг ашиглах боломжийн талаар Хятад, Орос, Латин Америкийн зарим орон  нэг бус удаа ярьж, мэдэгдэл хийж байсан. Харин одоо Өрнөдийн шинжээчид хүртэл энэ асуудлыг ил тодоор авч хэлэлцэх болжээ.

Одоогоор алт, долларын нөөцөөр Хятад улс дэлхийд тэргүүлдэг бол Орос араас нь нэхэж байгаа талаар Лондоны брокер Sharps Pixley бичжээ. “2017 оны эцэс гэхэд Оросын алт-валютын нөөц Хятадыг давж гарна” гэж тэрбээр мэдэгдэв. Олон улсын Валютын сангийн зээлжих тусгай эрх бүрдүүлдэг валютын сагсанд алтыг багтаахыг Хятад улс уриалсан. Зарим орон бүр алтыг валют гэж үзэхийг санал болгож байгаа бол эсэргүүцдэг улсууд ч бий. 

“Хятад ба Орос улс өнөөдөр алтыг даяаршсан санхүүгийн системийн чухал элемент гэж үзэж байгааг эдгээр орны төрийн түшмэд, шинжээчид, эрдэмтдийн хийсэн мэдэгдэл баталж байна” хэмээн Английн тоймч Лоуренс Уильямс ярилаа. Лоуренс Уильямс “Оросын Ерөнхийлөгч Владимир Путин алтанд их найдвар тавьж байна. Хятад улс харин алтыг дэмжихдээ арай илүү болгоомжтой байхыг сануулсан. Ямар ч гэсэн энэ хоёр улс хамтран дэлхийн худалдаанд давамгайлах үүрэг гүйцэтгэдэг ам.долларыг сулруулахыг эрмэлзэж байна. Ялангуяа нефть, байгалийн хийн салбарт энэ байдал илүүтэй ажиглагддаг. Хятад, Орос хоёр алтыг энэ зорилгодоо хүрэх нэг хэрэгсэл гэж үзэж байна” хэмээжээ. 

2016.12.31-ний байдлаар дэлхийн улс орнуудын гадаад валют, алтны нөөц (Харин АНУ шинэ мэдээгээ ирүүлээгүй учраас 2015 оныхыг үзүүлсэн гэж total-rating мэдээлэв)

1 Хятад                     $3 092 000 000 000 
2 Япон                      $1 233 000 000 000 
3 Европын холбоо     $740 900 000 000
4 Швейцарь               $602 700 000 000
5 Саудын Араб          $553 700 000 000 
6 Тайвань                  $456 900 000 000 
7 Өмнөд Солонгос     $372 700 000 000 
8 Орос                     $365 500 000 000 
9 Энэтхэг                  $359 100 000 000
10 Бразил                 $352 100 000 000 
11 Хонконг                $342 700 000 000
12 Сингапур              $249 700 000 000 
13 Таиланд               $181 400 000 000
14 Мексик                 $176 400 000 000 
15 Герман                 $173 700 000 000
16 Франц                  $138 200 000 000 
17 Иран                    $135 500 000 000 
18 Итали                   $130 600 000 000 
19 Англи                   $129 600 000 000 
20 Америк                 $117 600 000 000 


Дэлхийн орнуудын алтны нөөц, 2017 оны 1-р сарын байдлаар (тонн) 

1 АНУ   8133,5
2 Герман  3377,9
3 Итали  2451,8
4 Франц 2435,8
5 Хятад  1842,6
6 Орос  1615,2
7 Швейцарь  1040
8 Япон  765,2
9 Нидерланд  612,5
10 Энэтхэг      557,8
11 Тайвань 423,6
12 Португал  382,5
13 Турк  377,1
14 Саудын Араб  322,9
15 Англи  310,3
16 Леван 286,8
17 Испани  281,6
18 Австри  280
19 Казахстан 258,1
20 Бельги  227,4
93 Монгол  1,7

М.Цогзолмаа, www.mnews.mn

Сэтгэгдэл