2017/05/30 Улаанбаатар 20º
2017 оны 03 сарын 14

Японы Батлан хамгаалахын сайд Томоми Инада гэдэг энэ бүсгүйтэй холбоотой дуулиан дэгдсэнтэй холбоотойгоор тус улсын сөрөг хүчний Ардчилсан нам шаардлага хүргүүлэв. Тэд Батлан хамгаалахын сайд Томоми Инадыг яаралтай огцруулахыг шаардаж байна. Ардчилсан намын улстөрийн зөвлөлийн тэргүүн Огути Хироси "Энэ эмэгтэй Батлан хамгаалахын сайдын албан тушаалд огт тохирохгүй" хэмээн мэдэгджээ. 

Инада сайд хууль зөрчин "Моритомо гакуэн" гэдэг үндсэрхэг үзэлтнүүдийн байгууллагад хувийн сургууль барих зориулалтаар газар заржээ, тэгэхдээ бүр зах зээлийн үнээс 3 дахин бага үнээр. Дашрамд дурдахад, Инада бүсгүй тэр үед сайд болоогүй хуульчаар ажиллаж байсан юм байна.

Хачирхалтай нь, Инада сайд газрын луйвартай холбоотой дээрх мэдээллийг няцааж чадаагүй төдийгүй "Би энэ наймааны тухай санахгүй, мэдэхгүй байна" гэж тайлбарлажээ. 

Хатагтай Томоми Инада одоо 58 настай, хуульч мэргэжилтэй ба 2016 оны 8 сарын 3-наас Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байгаа. Тэрбээр Японы Либерал-ардчилсан намын гишүүн юм байна. Инада сайд нөхөр, хүүхэдгүй бололтой, ямартай ч интернэтээс энэ талаар эрээд олсонгүй. 

Ходни Одмаа, www.mnews.mn

Сэтгэгдэл