2017/07/28 Улаанбаатар 28º
2017 оны 03 сарын 15

Аргын тооллын 3 сарын 15, Буд гараг. Хаврын тэргүүн хар бар сар. Билгийн тооллын 18, Тэргүүн дагуул одтой, цагаагчин үхэр өдөр. Барилдлага: Үл зохилдох. Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй. Суудал: Уул.

Өдрийн наран 7 цаг 06 минутад мандан, 18 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.

Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй, эд малын гарлагатай.    

www.mnews.mn

Сэтгэгдэл