2017/12/17 Улаанбаатар -22º
2017 оны 03 сарын 15

"Аль-Каида" алан хядагч бүлэглэлийн тэргүүн агсан, дэлхийн №1 алан хядагч Осама бин Ладенг устгасан тусгайгийнхан Пентагоны тушаалаар Умард Солонгосын хил дээр ирсэн талаар “Korea Joongang Daily” мэдээллээ. Тэд бол “Seal Team 6”-гийн дайчид бөгөөд 2011 онд Пакистанд Осама бин Ладенг устгахад гар бие оролцон дэлхий даяар алдаршсан юм. 

Ер нь Америкийн армийн бүх төрлөөс нийт 3600 цэрэг, мөн стратегийн зэвсэгт хүчин одоо Өмнөд Солонгост ирж сургуулилтад оролцож байна, тухайлбал онгоц тээвэрлэгч атомын хөлөг, цөмийн пуужинтэй шумбагч, байлдааны онгоцууд гэх мэт. Америк, Өмнөд Солонгос энэ цэргийн сургуулилтаа (Key Resolve, Токсури-Foal Eagle) үнэндээ Умард Солонгосын эсрэг чиглэсэн гэдгийг нуухгүй байгаа. Хоёр орны байлдааны онгоцууд Умардын хилийн ойролцоо нисч бэлтгэлээ базаасаар л. 

Иймээс Умард Солонгосын эрх баригчид бүр Америк, Өмнөдийн цэргийн сургуулилт эхэлсэн өдрөөс л “Солонгосын хойг дээр байгаа АНУ-ын стратегийн зэвсэглэл Умардын армийн овоо хараанд байгаа" гэж мэдэгдсэн. "Хэрэв тэд манай тусгаар улсын хилийг өчүүхэн төдий зөрчиж нэр төрд маань халдвал Солонгосын арми хайр найргүйгээр АНУ-ын стратегийн хүчинд нарийвчилсан цохилтыг агаараас, далайгаас, усан доороос өгнө” гэж Умард Солонгос сүрдүүлэв. 

www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • zochin IP: 202.179.29.191 2017 оны 03 сарын 16

    Ed nar neg turliin alan hyadagchid shuu dee
  • Дэлдэгч IP: 103.57.95.254 2017 оны 03 сарын 16

    Хэ цэс .,, хархужаанууд хэдэн жил ингэж Явах гэсэн юм болоо.
  • ээгий байна IP: 202.9.41.24 2017 оны 03 сарын 21

    ...Чааваас Бен Ладенд өөрийгөө хамгаалах тусгай албаны цэрэг байл уу?Хэдэн зэвсэгтэй энгийн хүмүүсийг алсныгаа дэлхийд хосгүй гавъяа байгуулсан гэж өөрсдийгөө дөвийлгөдөг АНУ-н арми тийм сайн дайчид мөн үү?Яс юман дээр хуурай газарт Оросуудтай тулвал.....___Тэр үед нь харнааааа... Оросд СПЕЗНАЗ бий шүү...
  • зоч IP: 139.5.217.189 2017 оны 04 сарын 16

    америкуудыг будаа болгочоосой
Сэтгэгдэл