2017/07/28 Улаанбаатар 28º
2017 оны 03 сарын 16

Аргын тооллын 3 сарын 16, Бархасвадь гараг. Хаврын тэргүүн хар бар сар. Билгийн тооллын 19, Салхины эх одтой, хар бар өдөр. Барилдлага: Хотол чуулган. Шүтэн барилдлага: Төрөхүй. Суудал: Мод.
Өдрийн наран 7 цаг 05 минутад мандан, 18 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран, өглөг хандив өргөх, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг цагдаагийн үйл, гэр байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учрах” хэмээх сайн.   

www.mnews.mn

Сэтгэгдэл