2017/05/30 Улаанбаатар 20º
2017 оны 03 сарын 16

Сири улсад дайн дажин дэгдээд 6 жил өнгөрчээ. Бараг Дэлхийн II дайн шиг урт үргэлжилсэн энэ дайн хэзээ дуусах нь тодорхойгүй. "Бүгдээрээ бүгдийн эсрэг" дайтаж байгаа Сирийн энэ дайн 2011 оны 3 сарын 15-нд эхэлсэн билээ. Яг тэр өдөр хэдэн зуун хүн Сирийн Дамаск хотын гудамжинд гарч өөрчлөлт шинэчлэл хийхийг шаардсан. Арабын хавар Египет, Тунисаар зугаалж явсан үе, эсэргүүцэгчид дээр исламистууд ирж нэгдэж улмаар Өрнөдийнхөн зөвхөн нэг талыг барьсан мэдээлэл цацсаар ёстой "гал дээр тос нэмж" дайны галыг бүр бадраачихсан. Өдөр бүр олон хүн, түүний дотор энгийн иргэд болон хүүхдүүд амиа алдаж, шархдаж бэртэж байлаа. Дараа нь дүрвэгсэд, цагаачдын цуваа Европ руу урссан даа. 

Сирийн Ерөнхийлөгч Башар Асад “Мянга мянган хүн эх орноо орхин дүрвэж байгаад Европын орнууд буруутай. Өрнөдийн орнууд нэг нүдээрээ дүрвэгсдийг өрөвдөн уйлж нөгөө нүдээрээ автоматын овоо харааг шагайж байна” гэж мэдэгдсэн нь үнэний хувьтай. Одоо ч байдал нэг тиймэрхүү. Харин Сири улс Оросоос тусламж хүссэний хариуд Москва дайнд хөндлөнгөөс оролцсоны дараа л нөхцөл байдал эрс өөрчлөгдөж улмаар “Исламын улс” тэргүүтэй террорист, хэт даврагсдын давшилтыг зогсоосон.  

Одоо Сири улсын ихэнх нутаг балгас болжээ. Ерөнхийлөгч Башар Асад ирээдүйгээ өөдрөгөөр харан "Дайн 2017 онд дуусна гэж итгэж байна. Эцсээ хүртэл үзэлцэнэ, эх орноо хэзээ ч хаяж явахгүй" хэмээн мэдэгдэв.

Америк тэргүүтэй өрнөдийн орнууд Сирийн Ерөнхийлөгч Асадыг авч хаях хүслээ орхисонгүй, сонин хэвлэлээ ч турхирсаар л. Сирийн хууль ёсны Ерөнхийлөгч Асад энэ удаа өрнөдийнхний хэвлэл мэдээллийн байгууллагуудын дайралтад чангахан хариу барилаа.

Башар Асад "Сирийн Ерөнхийлөгчийг ард түмэн сонгохоос биш НҮБ биш. Би зөвхөн өөрийн ард түмэнд захирагддаг, түүнээс биш НҮБ буюу гадаадын ямар нэг улстөрчийн мэдэгдэлд ач холбогдол өгдөггүй" гэж хэлснийг "SANA" агентлаг дамжууллаа.

Ходни Одмаа, www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • Bbbb IP: 103.26.195.105 2017 оны 03 сарын 16

    чанга эр дээ,барууныхан барахаасаа өнгөрсөн,арабын КАСТРО
  • zz IP: 78.250.206.135 2017 оны 03 сарын 19

    byzariin siruud
Сэтгэгдэл