2017/09/20 Улаанбаатар 23º
2017 оны 03 сарын 17

Дэлхийн хамгийн олон хүн амтай улс бол Хятад гэдгийг бүгд мэднэ. Тодруулбал, 1’380’083’000 хүнтэй буюу 1км-т 143,7 хятад ногддог. Гэхдээ энэ тэрбум гаруй хүмүүс Хятад нутгаар харилцан адилгүй нягтралтай тархан суурьшжээ. Манайхтай хөрш Өвөрмонголд цөөхүүлээ бол харин Хонкогт хамгийн өндөр нягтралтай. 

Хонконгийн орон сууцны нөхцөл маш аймшигтай, саятнууд нь хүртэл 1 өрөө байранд амьдардаг. Энэ ч аргагүй, яагаад гэвэл Хонконгийн хүн амын тоо нь 7'182'724, нягтрал нь 1км2-т 6480 хүн ногддог. 

Доор хавсаргасан зургийн тайлбар: 
- Хонконгийн энэ ээж хүүтэйгээ 5м2 талбайтай байранд амьдардаг, сард 487$ төлдөг. Арай томхон нь сард $847 гэнэ.
- Хонконгийн 55м2 энэ байр дотроо 19 хуваагддаг, энд 19 айл амьдардаг. Нэг өрхөд 2,5м2-аас ч бага талбай ногддог, иймээс кабин буюу авс гэж эгэл иргэд өөрсдөө нэрлэдэг, гэхдээ хотын төвд ойр бас дэлгүүр хажууд гээд давуу талтай #гэнэ. Түрээсийн үнэ сард 150$.
- Хонконгт үл хөдлөх хөрөнгө асар үнэтэй, иймээс 3м2 ийм шүүгээ шиг юмыг хүртэл хүмүүс түрээсэлж амьдардаг.
- Харин энэ бол шувуу, амьтны тор биш, хүмүүсийн "гэр". Төмөр тороор хийсэн ийм "гэр"-ийн хэмжээ 1,8х0,6м.
- Хамгийн аймшигтай нь энд давчуу орон зайгаас гадна жоом бясаа элдэв мэрэгч үүрлэсэн байдаг, дээр нь эвгүй муухай үнэр.... Манайхан малаа ч ийм пин амбаарт хорихгүй дээ?
- Мянга мянган хонконгчууд ийм орчинд өтөлж ясаа тавьдаг.
- Нэг байранд 12 торон "гэр" байгуулдаг #гэнэ. Хонконгийн хэдэн мянган хүн ийм "хүнлэг бус гэр"-т аж төрдөг. 

Ходни Одмаа, www.mnews.mn 

Сэтгэгдэлүүд
  • f IP: 202.9.42.3 2017 оны 03 сарын 17

    20 жилийн өмнөх гэрэл зураг
  • өөрийгээ хичээ IP: 103.229.121.20 2017 оны 03 сарын 17

    Уб-т подвольд тараншаад.хогийнталбайд монголчууд яаж суудагийг мэдэхүү. бид хятадууд конконгийгханыг муулаад яахав.тэд тийм мөнгөө төлөөд байдгийг сана.чи тийм төлж чадах уу.тэр хэдэн оных вэ.конконг өнөөдөрхамгийн баян хүмүүс шүүөөрийгээ хичээж хуц
  • намбар IP: 103.212.119.221 2017 оны 03 сарын 17

    за даа нөгөө хараагаад байдаг соц-зм байгаагүй бол манайд хэцүү дээ өвөл хавар намар давах хэцүү дээ бидний хамгийн сэхдэггүй хүндрэл өвөл шүү дээ түлээ хувцас бол их л мөнгө болно шүү харьцуулахдаа ч энийг сайн бодоорой
  • bold IP: 103.23.51.3 2017 оны 03 сарын 18

    tornii humuus baidag gehdee unegui bndaa ulsaas tetgemj ugnu
  • зочин IP: 66.181.178.199 2017 оны 03 сарын 19

    ирийн монгол хүн ийм мөнгөгүй гэхэд тэд итгэхгүй.
  • Хаана байн тэндээ л таараад амьдар IP: 128.199.41.247 2017 оны 03 сарын 21

    Хаана байн тэндээ л таараад амьдар гэдэг нь ертөнцийн хуулийг яахавдээ. Монголдоо Монголд байгаа юм шиг л амьдарч байна яадгийн харин ч дураараа (нүүх) газартай байгаа юм биш үү.
Сэтгэгдэл