2017/05/30 Улаанбаатар 20º
2017 оны 03 сарын 17

Дэлхий даяар нефтийн үнэ буурч байгаатай холбоотойгоор Хятад улс 2017 он гараад 2 дахь удаагаа бензин, дизелийн түлшний жижиглэнгийн үнийг буулгасан талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ. 

3 сарын 14-нөөс эхлэн Хятадад 1 тонн бензин, дизелийн түлшний үнэ 85 юаниар буужээ. Хятад улс түлшний дотоод үнээ дэлхийн нефтийн үнэтэй уялдуулсан тул ажлын 10 хоног тутамд үнээ өөрчилдөг юм байна. Дэлхийн нефтийн үнийн хэлбэлбэл 1 тонн нь 50 юаниас хэтэрвэл ингэж түлшний үнээ өөрчилдөг аж. 

Сүүлийн өдрүүдэд Brent нефтийн үнэ 1 баррель нь $50,7 болж буурсан, харин WTI-н 1 баррель $47,58 болж буурсан. Үүний шалтгаан нь Америкт түүхий нефтийн нөөц нэмэгдсэн, мөн зарим талаар олборлолт ихэссэнтэй холбоотой аж. Ер нь 2017 он гараад Хятад 5 удаа түлш шатахууны үнээ өөрчилсөн, 2 удаа бууруулж, 2 удаа нэмж, 1 удаад хэвээр үлдээсэн байна. 

 www.mnews.mn 

Сэтгэгдэл