2017/04/24 Улаанбаатар -13º
2017 оны 03 сарын 18

Улаан манжингийн ач тусыг сонсоогүй хүн бараг байхгүй. Та бүхэнд улаан манжинтай амттан бэлдэхийг санал болгож байна. 

Орц: 
- 300 грамм улаан манжин 
- 1 ширхэг өндөг
- 8 хоолны халбага овъёосны нэвс 
- шарах тос эсвэл масло
- давс өөрийн хүслээр. 

Сүмс бэлдэх: 
- 30 грамм хушга 
- 150 грамм йогурт
- 1 цайны халбага оливын тос 
- давс
- нунтаг, хар чинжүү 

Өндөгөө хөөсөртөл хутгаж улаан манжингаа цэвэрлэнэ. Улаан манжинг чанах буюу жигнэж бэлдээд 1 см орчим зузаантай хэрчиж бэлдэнэ. Улаан манжингийн зүсэм бүрийг өндөгт дүрээд овъёосны нэвсэнд өнхрүүл. Жаахан давсалж болно. Хайруулын таваг дээр тос халааж, бэлдэж тавьсан улаан манжингаа шаргал хальс үүстэл нэг нэгээр нь шарна. Илүүдэл тосыг цаасан алчуурт шингээн авч болно. 

Сүмс бэлдэхдээ хушгыг жижиглэж йогурт, маслотой холин давс, хар чинжүү нэмээрэй. Ийм амтат улаан манжинг халуунаар болон хүйтнээр идэж болно. Хүсвэл улаан манжинг өөр жимс тухайлбал алим, гадилаар орлуулсан ч болно.

www.mnews.mn

Сэтгэгдэл