2017/04/24 Улаанбаатар -13º
2017 оны 03 сарын 18

Оросын Ерөнхийлөгч Владимир Путины экс эхнэр Людмила төр засгаасаа ихээхэн хэмжээний тусламж тэтгэлэг авдаг талаар тус улсын сонин хэвлэлээр шуугиж эхэллээ.

Людмила Путины ивээлд оршдог нэгэн санд Москва хотын төсвөөс жил бүр 62 сая рублийн тусламж үзүүлдэг нь нотлогджээ. Энэ тухай тушаал анх 2015 онд гарсан ба 2016 онд 62 сая рубль, 2017 онд мөн 62 сая рубль олгосон аж. Тэр бүү хэл ирэх 2018 он, 2019 онд ч мөн тийм хэмжээний тусламж өгөх гэнэ. Тус сан энэ их мөнгөөр тус сан “нийгэмд харилцаа холбооны үр дүнтэй харилцан үйлчлэлийн нөхцлийг бүрдүүлэх ёстой” юм байна.

Нэмж өгүүлэхэд, тус сангийн дарга нь Людмила Путины шинэ нөхөр Артур Очеретный гэж хэвлэл мэдээллийнхэн дамжууллаа. Путины экс эхнэр Людмила шинэ нөхөртэйгээ яваа зургийг доор хавсаргав. 

www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • 123 IP: 202.21.106.126 2017 оны 03 сарын 18

    ЭХНЭРЭЭ ХАЛАМЖИЛЖ ЧАДДАГ САЙН ЭР.
Сэтгэгдэл