2017/12/17 Улаанбаатар -25º
2017 оны 03 сарын 19

Аргын тооллын 3 сарын 19, Адъяа гараг. Хаврын тэргүүн хар бар сар. Билгийн тооллын 22, Эрхтэний тэнгэрт одтой, хөхөгчин могой өдөр. Барилдлага: Түлэх. Шүтэн барилдлага: Хурьцахуй. Суудал: Шороо. 

Өдрийн наран 7 цаг 00 минутад мандан, 18 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа элбэг олно.    

www.mnews.mn

Сэтгэгдэл