2017/04/24 Улаанбаатар -13º
2017 оны 03 сарын 19

Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа баруун болон зүүн аймгуудын нутгаар бага зэргийн цас орж, нутгийн төв хэсгээр хүйтэрч хононо.

2017 оны 03 дугаар сарын 18-ны 20 цагаас 03 дугаар сарын 19-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө Баян-өлгий, Ховдын ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, Увс нуурын хотгор болон Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулсаар бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 7-12 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 радус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 15-17 градус, бусад хэсгээр 10-12 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

www.mnews.mn

Сэтгэгдэл