2017/06/27 Улаанбаатар 28º
2017 оны 03 сарын 19

Умард Солонгос пуужингийн маш хүчирхэг хөдөлгүүр туршсан талаар "Reuters" аентлаг дамжууллаа. Умардын төрийн тэргүүн Ким Чен Ун биечлэн туршилтад байлцаж "Энэ бол түүхэн үйл явдал, манай орны пуужингийн салбарын шинэ сэргэлт. Туршилт амжилттай болж өнгөрсөн. Бусад орны технологиос үл хамаарах үндэсний пуужингийн үйлдвэрлэл мэндэллээ" хэмээн мэдэгдэв.  

"Сансрын уудамд хиймэл дагуул хөөргөх хэрэгслийг дэлхийд шинэ түвшинд гаргах боломж манай улсад байна. Дэлхий дахин тун удалгүй Умард Солонгост бүтээсэн солонгос загварын энэ хөдөлгүүрийн ач холбогдлыг ойлгох юм" гэж III Ким ярьсан байна. "Reuters" агентлаг энэхүү туршилтыг Тончханний пуужингийн полигон дээр хийсэн талаар мэдээлсэн бол Умардын телевизээр Пхенан-Пукто мужийн "Сохэ" сансрын буудалд явуулсан гэжээ. 

III Ким энэ туршилтаа зориуд Америкийн Төрийн нарийн бичиг  Рекс Тиллерсоны Ази тивийн Япон, Өмнөд Солонгос, Хятад зэрэг орноор хийх айчлалтай давхцуулсан нь сонирхолтой.

www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • unshigch IP: 62.203.140.214 2017 оны 03 сарын 20

    sain zevsgiimhee achaar Saddam husein, gadafi nar shig aluulalgyi, Irak afgan siri shig tsus nulims yhel doromjlold jivchilgyi baina
Сэтгэгдэл