2017/06/22 Улаанбаатар 24º
2017 оны 03 сарын 20

Аргын тооллын 3 сарын 20, Сумъяа гараг. Хаврын тэргүүн хар бар сар. Билгийн тооллын 23, Гар одтой, улаан морь өдөр. Барилдлага: Рашаан. Шүтэн барилдлага: Сэрэхүй. Суудал: Төмөр.

23 цаг 59 минутад сар тал болно. Өдрийн наран 6 цаг 59 минутад мандан, 18 цаг 57 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр эм эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, тангарагаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.  Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Хаврын хугас дунд болох улирал 18 цаг 20 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олно.   

www.mnews.mn

Сэтгэгдэл