2017/04/24 Улаанбаатар -13º
2017 оны 03 сарын 20

Манай гарагийн хамгийн аятайхан ганц бие залуугаар Бруней улсын 25 настай ханхүү Абдул Матин гэгчийг тодруулав. Түүний хөрөнгө 20 тэрбум доллар гэнэ. Абдул Матин бол Брунейн султан Хассанал Болкиагийн 4-р хүү. Ер нь султан 7 охинтой, 5 хүүтэй юм байна. 

“GQ” сэтгүүл анх Абдул Матины тухай мэдээ нийтэлмэгц ханхүүгийн олон нийтийн сүлжээний дагагчид 90 мянга байснаа 406 мянга болж эрс нэмэгджээ. Одоо түүнийг дэлхийн хамгийн хүслэнт сүйт хархүү гэж нэрлэж байна. Ханхүү 2011 онд Английн хааны Сандхерст цэргийн академийг төгссөн юм байна.

Матин ханхүү олон талын авьяастай, тэрбээр англи, франц, араб, итали гээд нилээд хэдэн хэл мэддэг. Тэр идэвхтэй амралтыг эрхэмлэдэг нэгэн, жишээлбэл чөлөөт цагаараа усанд сэлэлт, поло тоглох, бокс, уулын цана. Тэр бүү хэл өмнө нь ханхүү өөрийн улсынхаа шигшээ багт хөлбөг тоглож байсан юм.  

www.mnews.mn

Сэтгэгдэл