2017/11/19 Улаанбаатар -13º
2017 оны 03 сарын 21

Анагаах ухааны нэгэн профессорын зөвлөгөөний дагуу хэрхэн өөрийгөө эмчилснээ орос бүсгүй интернэтэд бичжээ. Аяга ус юүлж уугаад даралт ихдэхээ больсон гэхээр итгэмээргүй санагдаж магадгүй. Даралт бууруулах хамгийн амархан, энгийн аргыг санал болгож байна. Та бүхэн авах, гээхийн ухаанаар хянан үзээд болгооно уу.

Үдэш ширээн дээрээ стаканд ус хийж тавиарай, жирийн л уудаг усаа. Өглөө толгойндоо гараар хөнгөхөн иллэг хийж, суниагаад босно. Нэг гартаа стакантай усаа барьж өндөрт өргөнө. Нөгөө гартаа хоосон стакан барьж тийшээ усаа юүлээрэй. Энэ дасгалыг 30 удаа хийнэ. Дараа нь асгараагүй үлдсэн усаа бага багаар залгилж уух ёстой. Ингээд л болоо.

Дээр дурдсан орос бүсгүй ийм байдлаар бараг сарын турш өөрийгөө эмчлэхэд даралт нь 210/90 байснаа 130/70 болж бууран, толгойн өвчин намдаж, дотор муухайрахаа больжээ. Эхэн үед гар чичрээд усыг юүлэхэд хэцүү байсан ч сүүлдээ 1 ч дуслыг газарт дусаахаа больсон гэнэ. 

www.mnews.mn

Сэтгэгдэл