2017/11/19 Улаанбаатар -22º
2017 оны 03 сарын 21

Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп төрсөн охиндоо Цагаан ордонд ажлын өрөө тасалгаа хуваарилж өгчээ. Иванка Трамп одоо Цагаан ордны баруун хэсэгт нүүж ороход бэлдэж байгаа аж.

"Ерөнхийлөгчийн нас биед хүрсэн хүүхэд нь төрийн захиргааны ажилд идэвхтэй оролцоно гэдэг бол шинэ боломж" гэж Иванкагийн хуульч Жейм Горелик мэдэгджээ. Гэхдээ Иванка ямар нэг албан тушаал хашихгүй, цалин авахгүй юм байна. "Иванка Трамп янз бүрийн асуудлаар эцэгтээ зөвлөгөө өгөх болно" гэж Жейм Горелик ярьсан талаар "Politico" мэдээлэв.

Уучлаарай, энэ тэгээд нөгөө магтаад байдаг ардчилал уу? Нөгөө төрийн нууц, төрийн албаны дэг жаяг энэ тэр яах билээ? Өмнөд Солонгос чухам ийм шалтгаанаар Ерөнхийлөгчөө огцруулсан биз дээ? Найз хүүхнийхээ зөвлөгөөгөөр төрийн асуудлыг шийдсэн гэж? Эсвэл ардчиллыг 5 км өндрөөс байлдааны онгоцоор дэлхий даяар тогтоож байдаг агуу Америк гүрэнд ардчилал өөр өнгө аястай байдаг юм болов уу?

Ер нь Иванка Трамп аль хэдийн Америкийн улстөрийн асуудалд хөндлөнгөөс оролцож эхэлсэн. Германы канцлер Ангела Меркель ба АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын уулзалтан дээр Иванка оролцож байгааг та бүхэн доорх зургаас хараарай. Бас нэг баримт, Иванка Трамп нөхрийнхөө хамт "Ижил хүйстнүүдийн эрхийг хязгаарлах тухай" АНУ-ын Ерөнхийлөгчийн тушаалд хориг тавьсныг дуулсан л биз дээ. Түүний нөхөр Жаред Кушнер бол Цагаан ордонд ахлах зөвлөхийн албан тушаал хашдагийг та бүхэн мэдэх хойно. 

Түүнчлэн Иванка хэрхэн дэлхийн хамгийн хүчирхэг эзэнт гүрний Ерөнхийлөгчийн суудалд заларч байгаа зургийг дээр хүргэв, хууль бусаар. Америкийн зарим нэг сонин хэвлэл энэ зургийг их шүүмжилсэн. Одоо түүнийг Цагаан ордонд өрөөтэй болсны дараа чөлөөт хэвлэлтэй гэгддэг Америк орон юу гэхийг нь харъя! Манайхыг чинь хэвлэлийн хагас эрх чөлөөтэй гэж шүүмжилдэг байх аа?

Ходни Одмаа, www.mnews.mn

Сэтгэгдэл