2018/06/20 Улаанбаатар 30º
2017 оны 03 сарын 29

Попын хаан Майкл Жексоны ганц охин 18 настай Пэрис сүүлийн үед Кендалл Женнертэй найзлах болжээ. Кендалл бол нөгөө алдарт Ким Кардашяны дүү гэдгийг та бүхэн мэднэ. Пэрис саяхан “IMG” агентлагтай гэрээ байгуулж загварын ертөнцөд албан ёсоор нэгдсэн билээ, энд тэр Кендаллыг найзаар сонгож авсан бололтой. Пэрис, Кендалл хоёр Лос-Анджелесийн хар захаар эргэлдэж, өвөрмөц нүдний шил, хачин бүрх малгай сонирхоцгоов. Пэрис энд аавынхаа пянзыг харсан ч авсангүй, харин “The Beatles"-н цуглуулгын цомгийг худалдан авчээ. 

Сонирхуулахад, энэ хоёр бүсгүйн гэр бүл 1990-ээд оноос найзалсан. Ким Кардашян байнга Жексоныхоор айлчилдаг байсан. Тэгээд ч Ким тэр үед Майклын үеэл Ти-Жее Жексонтой болздог байв, Ким бүр 13-тайгаасаа үерхсэн гээд төсөөл дөө. Ер нь Ким алдарт Жексоны гэр бүлийнхний нэгэнтэй болздог гэдгээрээ их бахархдаг байжээ. Мөн Ким өөрийн 14 насны төрсөн өдрөө Майкл Жексоны "Неверленд" эдлэнд тэмдэглэж байсан юм. 

www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • nyamka IP: 202.9.40.35 2017 оны 03 сарын 29

    oduud gehed engiin daruuhan bna daa manai oduud zah deer ocndog bolov uu
Сэтгэгдэл