2017/11/19 Улаанбаатар -22º
2017 оны 04 сарын 06

Та бид өдөр тутам нийтийн тээвэрт мөнгө төлж сар болгон цалингийнхаа нилээд хэсгийг татвар, байрны мөнгө гээд тушаадаг. Гэтэл мөнгө төлдөггүй, харин ч очиж амьдарсныхаа төлөө эрх баригчдаасаа мөнгө авдаг газар энэ дэлхий дээр байдаг юм байна.

Нийслэлээ казахууд шиг нүүлгэж зүрхлэхгүй байгаа манай эрх баригчид хэрэв доор дурдсан эдгээр орны туршлагыг хэрэгжүүлэн хөдөө амьдрагсдад мөнгө өгдөг болбол Улаанбаатарын маань замын түгжрэл арилж, бүр утаагүй ч болж магадгүй байх шүү.

Хямралтай үед мөнгө хаанаас олох вэ? Дэд сайдуудаа цомхотгоё, улсын үйлдвэрийн өндөр цалинтай дарга нарт Монголынхоо дундаж цалинг олгоё, гадаад томилгоог хамгийн доод түвшинд аваачих гэх зэргээр олон шийдэл байнаа байна. Хэрэв цалингаа чамлавал эх оронч залуусаа оронд нь томилцгооё. Мэдээж, энэ саналыг "шархаа нөхөх"-ийг хүсэгчид шоолох биз. Гэхдээ одоо биш бол хэзээ гэж? Би, чи, та биш бол хэн гэж?

Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп эх орныхоо төлөө 1$-ын цалинтай ажиллаж байгаа, бас Нүүрномын босс Марк Цукерберг... гээд үргэлжлүүлж болноо, болно. Манайхаас Жавхлан гишүүн байна... УИХ-ын гишүүний цалингаараа тойргийнхоо иргэдэд тусалдаг буянтай монгол доо. Сайн үйлс дэлгэртүгэй!

Америкийн Детройт хот
“Авто машины нийслэл” гэгдэж байсан энэ хот 1980-аад онд орхигдож гэмт хэрэгнүүдийн үүр болж хувирсан. Одоо Детройт хотын захиргаа бүхнийг шинээр эхлэхийн тулд энд ирж ажиллах мэргэжилтэн болгонд сар бүр 2500 доллар санал болгож байна. 

Канадын Саскачеван муж
Канадын залуус яг манайхан шиг хөдөө амьдрах дургүй. Иймээс тус улсын эрх баригчид 7 жилээс доошгүй хугацаагаар Саскачеван мужид амьдрах хүмүүст 20 мянган доллар амлаж байна. 

Америк, Ниагарын хүрхрээ
Харамсалтай нь энэ санал зөвхөн Америкийн иргэдэд хамаатай. Ниагарын хүрхрээний орчим амьдрах нарийн мэргэжлийн хүмүүст 7000 долларын цалин өгөх гэнэ. 

Испаний Понга тосгон
Дундад зууны үлгэр амилсан мэт энэ нутагт цөөн хүн амьдардаг. Иймээс Испаний Засгийн газар энд ирсэн залуу гэр бүл болгонд 3000 евро өгч байна. Понго тосгонд төрсөн хүүхэд бүр мөн 3000 евро авна. 

Голландын Утрехт
Утрехтад амьдардаг хүн бүр сард 1000 евро авдаг. Ийм байдлаар Голландын төр засаг туршилт явуулж, эндхийн оршин суугчид чөлөөт цагаараа юу хийдэгийг судалж байгаа аж. 

Америкийн Кертис хот
Небраскийн тухай сонсоогүй хүн байхгүй байх. Энд хүссэн хүн бүр өөрийн диваажинг босгож болно. Хотын захиргаа  газар бэлэглэж, байшин барих мөнгө өгч байна, хариуд нь зөвхөн шинэ санаа гаргахыг хүсдэг. Тухайлбал, дэд бүтцийг хөгжүүлэх сайхан санаа. Тэгээд л болоо.

М.Цогзолмаа, www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • к к к IP: 59.153.115.214 2017 оны 04 сарын 09

    Детройт дампуурлаа зарлаад байсан биү бил үү?
  • salga IP: 66.181.180.121 2017 оны 04 сарын 09

    utaand zartsuulsan munguu ger horoololiinhond uguud huduu yavuuldag baij
  • Ээжүүд IP: 103.26.193.124 2017 оны 04 сарын 10

    Мөнгө өгөөд яахым буцаж ирээд л лай болно
  • сандаг. дорнод IP: 202.131.229.50 2017 оны 10 сарын 27

    1-рт хөдөө орон нутагтаа нүүж мал авах зэрэгт нь зориулж нүүж буй өрх бүрт 5-10 сая төг өгч болно. 2-рт хотоос 500 км ээс хол амьдардаг бүх мэрэгжилтнүүдийн цалинг 20 хувь илүү байлгаж болно. олон орнуудад ийм зарчим байна. 3-рт энэ олон чадваргүй болж буй 21 жижиг аймгуудыг томсгож 10 аймаг болгоод төвүүдэд нь хөрөнгө хаяж 50 мн аас дээш хүнтэй хотууд болгох тэхэд нийслэл 800000 хүнтэй болж бүх асуудал өөрөө алга болно . түгжрэл утаа алга болно. нэгдэл .САА г тарааж орон нутгийг сөнөөснөөс болсон шүү дээ. одоо тэгээнд нөхөрлөл хоршоо байгуулна гэж ярьж байдаг.орон нутагт хөрөнгө оруулцгаа. гадаадад мужууд нгь өрсөлдөн хөгжиж улсаа авч явдаг манайд ганц хот нь авч явдаг сэтгэгээнд автсаны гай.
  • дорж эрдэнэт IP: 202.131.229.50 2017 оны 10 сарын 27

    хамгийн инээдтэй нь манайх сингапур шиг газаргүй хот улс биш шүү дээ. улс бүхний атаархам нутагтай улс . тэгээд ингэж амьдарч байдаг тэнэг улс төрчдийн сүүлийын 27 жил хийсэгн гай. дүүжилвэл таарна. жигд хөгжлийн бодлого гэж байдаг юм. суурьшлын бүсийн судалгагаа хурдан хуучин хэдэн тэнэгүүдээрээ биш шинэ хүмүүснээр хийлгээч . шинэ ерөнхий сайд ерөнхийлөгч нар минь
  • Бат IP: 202.9.43.162 2017 оны 11 сарын 01

    манайхан гадаадын туршлага судлана гээд зөндөө л явдаг шүү дээ тэгээд хэрэгжисэн нь хаана байна монголд наад арга чинь байгаа шүү дээ хэдхэн төрийн албан хаагч дээр л хэрэгждэг юм үүний оронд сургууль соёлоо төгсөөд төрсөн нутагтаа ажиллаж амьдрах хүсэлтэй хүүхдүүдийг судлаад сонирхосон чиглэлээр нь сургаж суралцах хугацааны бүх зардлыг нь төрөөс даах чиглэлээр ажиллавал бусдад мөнгө өгч гуйж хөдөө ажиллуулахгүй байж болох юм биш үү ингэвэл хотын хүүхдүүд ч үүнд хамрагдаж болно шүү дээ ер нь эх орныхоо хаана ч очиж ажилласан сайхан шүү
Сэтгэгдэл