2017/05/30 Улаанбаатар
2017 оны 05 сарын 02

Жилийн өмнө "Шинэ цагийн Жульетта" хэмээн сүр дуулиантай зарлуулж байсан жүжигчин О.Дөлгөөн гэнэтхэн харь орныг зорин одсон. Түүнээс хойш эрэлд гарсан театрынхан ээлжит Жульеттагаар жүжигчин Г.Номууныг тодруулсан билээ.

Гэвч шинэ Жульетта бас л тайзнаа удсангүй. Учир нь Г.Номуун хөл хүнд болсон учир дахин Жульетта "хайх" хэрэг гарсан гэнэ.

Ингээд эрэл хайгуулын дүнд дахин нэг шинэ Жульетта тайзнаа "мэндэлсэн" аж. Энэ удаад Жульеттаг жүжигчид дундаас бус оюутнуудаас сонгож, СУИС-ийн 3-р курсын оюутан Ч.Сэлэнгэ гэх бүсгүй тодорсон сурагтай.

Тэрбээр хөгжмийн зохиолч Л.Балхжавын бэр болохоор сонгоход тийм ч хэцүү байгаагүй гэнэ. Дашрамд сонирхуулахад, Жульетта маань хамгийн сүүлд нөхрийнхөө найруулсан "Love" киноны гол дүрд тогложээ. 

 

mnews.mn

Сэтгэгдэл