2017/07/24 Улаанбаатар 17º
2017 оны 05 сарын 09

Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд хачигт хазуулсан 54 настай эмэгтэй аймгийн нэгдсэн эмнэлэгт хүрггэдсэн ч амиа алдсан хэрэг гарчээ.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвд юунаас болж амиа алдсаныг нь шинжилж үзэхэд хачигт хазуулсанаас болсон нь тогтоогдсон байна.

Тус аймагт хачгаар дамжих халдварын 51 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 45 тохиолдол тархвар судлал, эмнэлзүйгээр хачигт риккетсиозын гэж оношлогджээ. Гурван хүний биеийн байдал хүндэрсэн ч одоогоор биеийн байдал сайжирч эхэлжээ. 

 

Хачигт хазуулахгүй байхын тулд:

-Тод өнгийн, битүү хувцас, малгай өмсөх,

-Өөртөө болон бусдад ялангуяа бага насны хүүхдүүдэд хачиг хазсан эсэхийг ойр ойрхон 2-3 цаг тутамд шалгаж байх,

-Хувцас эсвэл биед наалдсан хачгийг зааврын дагуу зайлуулж байх;

-Шигдсэн хачгийг хошууг үлдээлгүй салгаж авах, салгасан хачгийг мэргэжлийн байгууллагад хүргэх;

-Хачигт хазуулсан, ямар нэг зовиур, эмнэл зүйн шинж илэрсэн тохиолдолд эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандах;

-Хачигтай байж болзошгүй арьс шир, ноос ноолуурыг гэр орондоо байрлуулах,хадгалахаас аль болохоор татгалзах, хүүхдээс хол байлгах, малаа эрүүлжүүлэх;

Дээрх зөвлөмжөөс гадна Хачигт энцефалитийн голомтот нутагт ажиллаж амьдардаг хүмүүс хачигт энцефалитийн эсрэг дархлаажуулалтын тунд бүрэн  хамрагдах хэрэгтэй.

Сэтгэгдэлүүд
  • uuree IP: 66.181.187.104 2017 оны 05 сарын 09

    Amidralaas tasarxai durakuud be, xuduu xar myangan xachguud baidag, tvvniig mergejliim baiguullagad xvrgej ugu geed makaa xayad yavj ochood nutsaj irtel daraagiin xachig daxiad garaad irne, xachig xvrgej ugux ajiltai nasiig barax yum bna l daa, xachigt xazuulaad vxne gej barag baixgvi, gants neg ontsgoi toxioldol baix, bi bagadaa xar myanga xazuulj bailaa
Сэтгэгдэл